• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Пүрэв, 2-р сар 9, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ* аян “Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе* гэсэн уриатайгаар эхэллээ

2021/09/15
: Нийгэм
0
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ* аян “Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе* гэсэн уриатайгаар эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулcан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилга, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аян өнөөдрөөс эхэллээ.

Тус аян “Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатайгаар угаарын эрсдэл өндөртэй гурван сарын турш үргэлжлэх юм.

Засгийн газар 2019 оноос эхлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, гэр хорооллын айл өрхийг сүүлийн 2 жил сайжруулсан түлшээр бүрэн хангаж байгаа юм. Үүний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан.

Агаарын бохирдлыг ойрын 4 жилийн дотор 80%-аар бууруулах зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ зорилтыг хангахын тул нийслэлийн зүүн бүс, Налайх дүүрэгт сайжруулсан түлшний 2 дахь үйлдвэрийг ашиглалтад оруулан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж байгаа.

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аян”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” ХХК болон бусад байгууллагуудтай хамтран 9 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Энэ жилийн хувьд

  • Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх  зорилгоор угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлийн түвшинд үнэлэгдсэн анхаарах шаардлагатай 63,620 айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилж хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болсон.
  • Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автомат яндан хөөлөх технологийг нэвтрүүлнэ.
  • Айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг ангилан дахин боловсруулах боломжийг бүрүүлэхээр ажиллаж байгаа зэрэг онцлог давуу талтай.

Өнгөрсөн жилээс “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ” аяныг зохион байгуулж, яндан хөөлөх зааварчилгаа болон бусад зөвлөмжүүдийг гэр хорооллын айл өрх бүрд хүргэж ажилласны үр дүнд угаарын хийн хордлогын дуудлагын тоо эрс буурч, иргэдийн яндангаа зөв хөөлөх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг хянах, засварлах, зөв ашиглахтай холбоотой мэдлэг, мэдээлэл сайжирч, ур чадвар нэмэгджээ.

2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2,970 хүн, 2020-2021 оны галлагааны улиралд  350 гаруй өрхийн 786 хүн, 2021 оны 9 сар байдлаар 20 гаруй өрхийн 44 хүн тус тус угаарт өртсөн нь өмнөх оны мөн үеүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа нь аяны ач холбогдол үр дүнг илэрхийлж байна.

Иймд “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аян”-д идэвхтэй оролцож, хамтран ажиллаж, иргэнийхээ үүргийг биелүүлэн, өөрийн болон гэр бүлийнхээ гишүүн бүрийн эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлэхийг уриаллаа.

Аяны хүрээнд гэр хорооллын айл бүрийг яндангаа хөөлөх, зөв галлах, угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгахтай холбоотой зөвлөгөө, мэдээллээр хангаж, зорилтот бүлгийн айл өрхүүдийн янданг хөөлөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ажиллана.

Мөн 1-2 дүүргийн зарим хороодыг жишиг байдлаар сонгон авч сайжруулсан түлшний үнсний хаягдлыг ангилан ялгаж, барилгын материал болон зам талбайд дахин ашиглах ажлыг турших юм.   

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
Нийгэм

Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа

2023/02/09
Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг
Нийгэм

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

2023/02/08
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
Нийгэм

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

2023/02/03
Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан
Нийгэм

Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан

2023/01/16
Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо
Нийгэм

Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо

2023/01/12
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ
Нийгэм

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ

2023/01/06
Дараагийнх
Гэр хорооллын 63 мянган өрхөд шинээр угаар мэдрэгч тарааж, эрсдэлийг бууруулна

Гэр хорооллын 63 мянган өрхөд шинээр угаар мэдрэгч тарааж, эрсдэлийг бууруулна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
  • 2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
  • Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
  • Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev