• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 6-р сар 10, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Хөвсгөл нуурт живсэн онгоцны жин 1421.58 тонн гэдгийг тогтоолоо

2021/09/03
: байгаль орчин
0
Хөвсгөл нуурт живсэн онгоцны жин 1421.58 тонн гэдгийг тогтоолоо
Share on FacebookShare on Twitter

Хөсвгөл нуурын эко систмийг хадгалах, бохирдлыг бууруулах хүрээнд нуурт живсэн машин, техникүүдийг татан гаргах дэд ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

ОХУ-ын туршлага, техник технологийн чадамжийг ашиглан, хамтарсан сургалт зохион байгуулж, Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслүүдийн байршлыг тодорхойлох, инженерийн тооцооллыг үндэслэн, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж, нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, нуурын эрэгт байрлуулах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техник, хэрэглэл, хүн хүчний тооцоолол, зардлын задаргааг энэ үеэр танилцуулан хэлэлцлээ.

Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг уснаас татан гаргах ажиллагааг 3 үе шаттай явуулахаар судалгаа хийсэн байна. Зохион байгуулах ажиллагаанд нийт 29 нэгж техник хэрэглэл, 13 байгууллагын 128 хүн ажиллахаар тооцоолсон. Живсэн онгоцны нийт жинг 1421,58 тонн гэдгийг нарийвчлан шалгаж, хөлгийг үндсэн байрлалд шилжүүлэхийн тулд хуримтлагдсан усанд ханасан шавар, тунадсыг зайлуулах тохиолдолд 591,5м³-ээс багагүй хөрс соруулах шаардлага үүсэж болохыг тогтоожээ.

Мөн хөлгийн хүндийн хүчийг багасгах, өргөх хүчийг нэмэгдүүлэх боломжит хувилбарт саналуудыг боловсруулсныг Зэвсэгт хүчний жанжин штабын Барилгын инженерийн цэргийн удирдах газрын даргын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг танилцуулав.

Татан гаргах ажиллагааг зохион байгуулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах бөгөөд Монгол Улсын Шадар сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар төсвийн хуваарилалт хийсэн байна.

“Манай улсын хувьд том хэмжээний хөлөг татан гаргасан туршлага байхгүй. Бэлтгэл, тооцоолол судалгааны ажил их байгаа ч цаг хугацааны хувьд ард иргэдийн дунд хүлээлт их байна. Иймд цаг хугацааг бодит болгох, нөхцөл байдал ямар байгааг дор бүр нь мэдээлж байх нь чухал гэдгийг ажлын хэсгийн ахлагч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлоод, ажиллагааг гардан гүйцэтгэх байгууллагад нь төсөв зарцуулах эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэдгээ мөн илэрхийллээ.

1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай, 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан, баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байгаа.

1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тонн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй.

Гадаад зах зээлээс авах шаардлагатай техник хэрэглэл 9 сардаа багтаж ирвэл, угсралтын ажлуудаа хийж, ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг 9 сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан байгааг дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдэгдлээ.

Төстэй нийтлэлүүд

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нарын мэдээлэл ил байршлаа
байгаль орчин

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нарын мэдээлэл ил байршлаа

2023/04/03
Загас үржлийн үед загас агнах, барихыг хориглоно
байгаль орчин

Загас үржлийн үед загас агнах, барихыг хориглоно

2023/04/03
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон байна
байгаль орчин

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон байна

2023/03/23
Цасаар шуурч, эрс хүйтэрнэ
байгаль орчин

Цасаар шуурч, эрс хүйтэрнэ

2023/03/21
Аялал жуулчлалын бүсийн авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулна
байгаль орчин

Аялал жуулчлалын бүсийн авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулна

2023/03/14
Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст шороон шуургатай
байгаль орчин

Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст шороон шуургатай

2023/03/04
Дараагийнх
Элэгний В, С вирусийн шинжэлгээнд ЭМД-аараа хамрагдах боломжтой

Элэгний В, С вирусийн шинжэлгээнд ЭМД-аараа хамрагдах боломжтой

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev