2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03 дугаар тогтоолд Өндөр өртөгтэй оношилгооны нийт зардлын 70 хувийг ЭМД-ын сан, 30 хувийг даатгуулагч өөрөө хариуцан хамтын төлбөрөөр төлөхөөр тусгасан.
Уг журмын дагуу Дурангийн ажилбарын нийт зардал 150,000 төгрөгийн 70 хувь болох 105,000 төгрөгийг ЭМД-ын сангаас, үлдсэн төлбөрийг даатгуулагч өөрөө хариуцна.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах юм.
Иргэн-даатгуулагч та өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэх боломжтой.
