Сүүлийн 24 цагийн хугацаанд орчим 9485 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,376 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Халдварын хүндрэлийн улмаас сүүлийн 24 цагт 14 хүн нас барсан. Манай улсад КОВИД-19 өвчнөөр нас барсан хүний тоо 592 болоод байна.
Эмнэлгийн ачаалал өндөр цэгтээ тулж, эмч нарын хүрэлцээ муу байна. Иймээс дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг анхааруулъя.
