Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд 9000 гаруй хүнд шинжилгээ хийхэд 2376 хүнээс халдвар авч, батлагдсан тохиолдлын тоо 120339 боллоо.
Сүүлийн 24 цагт 56-83 насны 14 хүн ковид-19-ийн хүнд хэлбэрээр нас баржээ. Өнгөрсөн хоногт 2170 хүн эдгэрсэн байна.
Улаанбаатарт 1494 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 92.802 боллоо. Харин орон нутагт 877 тохиолдол батлагдлаа.
Одоогоор 14.131 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл
- Хөнгөн 9.523
- Хүндэвтэр 3.147
- Хүнд 1.210
- Маш хүнд 251 хүн байна.
Сүүлийн 24 цагт 56-83 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 592 боллоо.