• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Мягмар, 8 сар 9, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Аймгууд наадмаас татгалзаж, ХЭҮК морин уралдааныг цуцлах санал гаргав

2021/06/30
: Нийгэм
0
Аймгууд наадмаас татгалзаж, ХЭҮК морин уралдааныг цуцлах санал гаргав
Share on FacebookShare on Twitter

Үндэсний их баяр наадмыг энэ жил орон нутагт наймдугаар сард тэмдэглэхээр болсон.  Тэгвэл цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа учраас зарим аймгийн удирдлагууд баяр наадам тэмдэглэхээс татгалзаж эхлээд байна.  Тухайлбал, Өвөрхангай аймаг наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгөө COVID-19-тэй тэмцэхэд зарцуулахаар болов. Тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй байх асуудлаар санал нэгджээ.

Дархан-Уул аймаг есдүгээр сарын 1-нийг хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Тус аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, уг шийдвэрийг гаргасан юм.  Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Сумдын удирдлагуудад сумын нутаг дэвсгэрт ямар нэг ой, баяр наадам тэмдэглэхгүй байх үүрэг, даалгаврыг 14 хоногийн өмнө өгсөн. Иймд бөхийн барилдаан, сур харваа болон хурдан морины уралдаан болохгүй. Харин уяачдад улсын наадамд оролцох боломжийг нь хангаж өгсөн. Мөн долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумд наадам тэмдэглэх хугацааг тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сарын 1-ний өдөр болголоо” гэж мэдэгдэв. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 18 аймгийн 181 суманд хязгаарлалт тогтоогоод байгаа юм. Тэгвэл дээрх хоёр аймгийн санаачилгыг Завхан аймаг дэмжин, үргэлжлүүллээ. Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал наадам хийх зардлаараа эмнэлэг, цагдаагийн тоног төхөөрөмжөө сайжруулжээ. Мөн өчигдөр ХЭҮК-оос цар тахлын үед дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд эрсдэл үүсэх учраас, хүүхдийн эрхийг хамгаалж морин уралдааныг цуцлах саналыг парламентад танилцууллаа.  Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэн.  

Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан “Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна. Энэ тухай олон нийтийн зүгээс ч хүчтэй шүүмжлэл өрнүүлж байна. Бидний зүгээс эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэж үзээд морины уралдааныг хойшлуулах, эсвэл цуцлах санал гаргаж байгаа” гэлээ.

Ямартай ч мэргэжлийн байгууллагаас нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэмээн хурдан морины уралдааныг цуцлах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлж, байнгын хорооны хуралдаанд хүртэл энэ асуудал яригдав.  Засгийн газар өнгөрсөн даваа гаригаас эхлэн 12-15 насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлсэн бөгөөд ЭМЯ-наас өгсөн өчигдрийн мэдээллээр 14713 хүүхэд вакцинд хамрагдсан. Энэ нь улсын хэмжээн дэх тухайн насны хүүхдүүдийн дөнгөж 16.6 хувь нь болж байгаа юм. Тэгэхээр хэрэв морин уралдаан болвол  хурдан морины унаач хүүхдүүд маань эрсдэл үүрэх нь тодорхой байна.

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ХЭҮК цар тахлын үед хүний эрхийн асуудал хэрхэн хяналт тавьж байгаа талаар хэлэлцүүлэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхээ эдлэхийг шаардаж байна. Иргэдийн зөв шүү дээ. Олон мянган иргэн гэртээ болон эмнэлэгт эмчлүүлж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал ч хүндэрч, гэртээ нас барах эрсдэл өндөр байна. Тиймээс ХЭҮК оруулж ирсэн тогтоолын төсөлдөө энэ чиглэлд хандсан заалт нэмэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:-Монгол Улс иргэдээ амьд явах эрхээр хангах ёстой. Хэрэв чадахгүй бол эмчилгээний эмийг нь үнэгүй өг л дөө. Хүний эрхийг зөрчсөн өөр нэг асуудал нь халдварын улмаас амиа алдсан иргэд төв талбайд зул өргөхөөр цагдаа нар очоод дарамтлаад байх юм. Үүн дээр ХЭҮК дуугарахгүй таг чиг.

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан: -Төв талбай дээр иргэд эмгэнэл илэрхийлэх нь хүний эрхийн асуудал. Гэвч ямар шалтгааны улмаас зөрчилдөөн үүсч, иргэд саатуулагдсаныг холбогдох байгууллагаас мэдээлэл авсны дараа эргэж хэлье.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: -Халдвар авсан хүнтэй хүнлэг бус харилцах, тэр дундаа ялгаварлан гадуурхах үзэгдэл нийгэмд маш их байна. Хөвсгөл аймгийн иргэн над руу холбогдоод “Халдвар авсан айлуудын гэрийн хаягийг зурагжуулаад, аюултай бүс мэтээр хандаж байна” гэж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхсан төрийн албан хаагчдад ч  мөн хариуцлага тооцдог болмоор байна. Нөгөөтэйгүүр хүүхэд хамгааллын төсөв мөнгийг нэмэх нь зөв болов уу.

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан: -Таны саналыг дэмжиж байна. Хүүхэд хамгаалах байр, асрамжийн газруудаар орж шалгалт хийхэд төсвийн таналт ихээр явагдсан байсан. Төсөв хязгаарлагдсаны улмаас хүүхэд хамгааллын үйлчилгээ хэрэгжихгүй байна. Төсвийг хязгаарлах бус нэмэгдүүлэх нь зөв. Үүнийг тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ хоёр асуудал нэмж оруулах хэрэгтэй. УОК-ын хязгаарлалт тогтоосон шийдэр гаргах үйл ажиллагаанд ХЭҮК-ын төлөөллийг оруулдаг байх. ХЭҮК-ын төлөөлөл өнгөрсөн хоёрдугаар сараас хойш УОК-ын хуралд оролцоогүй. Хоёрдугаарт, түр саатуулах байранд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах заалтыг нэмж оруулах шаардлагатай. Учир нь саатуулах байранд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, битүү орчинд бөөгнөрч байна. Төр зөрчил гаргасан иргэнээ баривчилсан бол амь насыг нь мөн эрсдэлд оруулахгүйгээр даах хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно
Нийгэм

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно

2022/08/02
Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана
Нийгэм

Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана

2022/08/02
Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо
Нийгэм

Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо

2022/07/29
Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна
Нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна

2022/07/29
“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй
Нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй

2022/07/26
11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа
Нийгэм

11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа

2022/07/26
Дараагийнх
Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev