ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Монгол Улсад сүүлийн 24 цагт 1727 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 113.232 боллоо. Мөн хугацаанд 2215 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар 73.007 хүн эдгэрээд байна.
Эмнэлгээс шалтгаалсан халдвар 3 нэмж бүртгэгдсэнээр нийт 219 боллоо.
Улаанбаатарт 934 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 88.526 боллоо. Харин орон нутагт 790 тохиолдол батлагдлаа.
Монгол Улсад цар тахлын анхны тохиолддол бүртгэгдснээс хойш 25.038 хүүхэд халдвараар өвчилжээ. Үүнээс 12.114 хүүхэд нь эмэгтэй, 12.924 нь эрэгтэй байна. Насны бүлгээр нь авч үзвэл
- 0-4 насны 5490
- 5-9 насны 8000
- 10-14 насны 7597
- 15-17 насны 3571 хүүхэд өвчилжээ.
Өвчилсөн хүүхдүүдийн 24 нь зөөвөрлөгдсөн тохиолдол бол 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Ихэвчлэн эцэг эхээсээ халдвар авсан болохыг тодотгосон юм.
Одоогоор 14.189 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл
- Хөнгөн 9.463
- Хүндэвтэр 3.365
- Хүнд 1.097
- Маш хүнд 264 хүн байна.
Сүүлийн 24 цагт 38-883 насны 15 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 533 боллоо