ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, эмч нарын хомсдол үүсээд байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1811 хүн халдвар авсан нь батлагдлаа. Үүнээс 1806 нь дотоодын халдвар, 5 нь эрүүл мэндийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан байна. Сүүлийн 24 цагт 834 хүн эдгэрснээс 260 нь гэртээ эмчлэгдэж эрүүл болжээ.
Хоногт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 30-34 насныхан хамгийн ихээр өвчилж байна.
Эмнэлгээс шалтгаалсан халдвар 5 нэмж бүртгэгдсэнээр нийт 216 боллоо.
Улаанбаатарт 983 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 87.592 боллоо. Харин орон нутагт 823 тохиолдол батлагдлаа.
Одоогоор 12.296 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл
- Хөнгөн 8.764
- Хүндэвтэр 3.149
- Хүнд 1.144
- Маш хүнд 239 хүн байна.
Сүүлийн 24 цагт 38-83 насны 15 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 533 боллоо.