Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цахим наадмаа хугацаанд нь хийх шийдвэр гаргасан байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ хугацаанд нь үзэгчгүй хийхээр болсон. Орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ
Учир нь аймаг сумдын наадмыг хязгаарласантай холбоотойгоор зарим сайд нар санал гаргасан. Аймгуудад тохиолдлын тоо буурвал долоодугаар сарын 20-ноос хойш аймаг сумдын баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангая, ингэхдээ зөвхөн УОК эрсдэлийн үнэлгээ хийсний дараа аймаг, орон нутгийн наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэсэн.
Өвчний нөхцөл байдал, тухайн аймаг сумдын эрсдэлийн үнэлгээг харгалзан энэ боломжоор хангана гэсэн” гэлээ.