Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цахим наадмаа хугацаанд нь хийх шийдвэр гаргасан байна.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Наадмаа цахимаар хийнэ. Хугацаанд нь хийнэ. Учир нь намрын ажил цалгардах тул наадмыг хугацаанд нь хийх шийдвэр гаргасан. Хичээл эхлүүлэх, ургац, бүтээн байгуулалтын, өвөлжилтийн бэлтгэл гээд одооноос бэлддэг улирлын ажлууд байдаг” гэв.