ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалттай холбоотой дараах асуултад хариуллаа.
-Тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд улам нэмэгдэх боллоо. Тохиолдлын тоо яагаад нэмэгдэх болов?
-7 хоногийн дунджаар 541 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Хөл хорионы дараагаар хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Улаанбаатар хотод цар тахлын өмнөх үетэй харьцуулахад
- Хүнсний дэлгүүр, эмийн сан чиглэх хнү амын хөдөлгөөн 94 хувиар
- Суурьшлын бүс буюу гэртээ байх нь 4 хувиар
- Барааны дэлгүүр, ресторанаар үйлчлүүлэх нь 20 хувиар
- Автобусны буудал буюу хүн амын шилжилт 40 хувиар
- Цэцэрлэгт хүрээлэн чиглэх хөдөлгөөн 41 хувиар нэмэгдсэн.
Хөдөлгөөн нэмэгдсэнээр халдвар тархах нөхцөл бүрддэг. Хэрэв өнөөдрийн энэ нөхцөл байдал цааш үргэлжилбэл халдвар улам нэмэгдэх хандлагатай байна.
-Батлагдаж байгаа тохиолдол ойрын хавьтлаас байна уу, эсвэл нийт дундаа батлагдаж байна уу?
-Батлагдаж байгаа тохиолдлыг бүтцээр нь авч үзвэл 25-44 насныхан хамгийн ихээр халдварт өртөж байна. Энэ насныхан дархлаажуулалтад хамрагдах байдал тун хойрго байна. Үүн дотор сүүлийн үед хүүхэд халдварт өртөх нь нэмэгдсэн.
- 0-4 насны хүүхэд 22.3 хувь
- 5-9 насны хүүхэд 32.3 хувь
- 10-14 насны хүүхэд 31 хувь
- 15-17 насны хүүхэд 14.3 хувийг эзэлж байна. Хүүхдийн дунд бүртгэгдсэн халдварын ихэнх нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Нийт батлагдсан тохиолдлын 28.2 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Сүүлийн 14 хоногт 2661 хүүхэд халдвараар өвчилсөн.
-Вакцинд хамрагдсан ч халдвараар өвчлөөд байгаа юм биш үү гэх асуултыг иргэд ихээр тавьж байна?
-Вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг өдөр бүр сануулж байгаа. Дархлаажсан иргэн гэдэг нь бүрэн тундаа хамрагдаад 14-21 хоносон хүнийг хэлнэ. Эдгээр хүнд эсрэг биет үүсч гаднаас орж ирж байгаа вирусийг эсэргүүцэх чадвартай болно.
Эхний тундаа хамрагдаад халдвар авсан байдал эрс нэмэгдсэн. Нийт халдварын батлагдсан тохиолдолд эзлэх хувь нь 20 орчим. Нэгдүгээр тун бол бүрэн дархлаажуулалт тогтоохгүй.
- Вакцины 2 дахь тунд хамрагдаад өвчилсөн 3859 хүн байна.
- Вакцинд бүрэн хамрагдаад 14 хоногоос хойш өвчилсөн 974 хүн (4 дахин буурсан) байна.