Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9045 хүнээс короавирусын шинжилгээ авахад 1024 халдвар илэрлээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 61396 боллоо.
Шинээр илэрсэн 1,024 тохиолдлын нэг нь зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодын бөгөөд
- 883 нь Улаанбаатар хотод
- 140 нь орон нутагт бүртгэгдлээ.
Харамсалтай нь хоёр хүн нас барж, нийт 288 хүн тус халдварын улмаас нас барлаа.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсан 535 хүн эдгэрч өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 51,983 хүн эдгэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4,854 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2,558
- Хүндэвтэр – 1,714
- Хүнд – 461
- Маш хүнд – 121 хүн байна.