• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 21, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Гэр бүл хүүхэд

О.Сэлэнгэ: Гурван ихэр охин төрүүлээд эрүүл саруул өсгөж байгаагаа эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог

2021/05/30
: Гэр бүл хүүхэд
0
О.Сэлэнгэ: Гурван ихэр охин төрүүлээд эрүүл саруул өсгөж байгаагаа эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог
12
SHARES
561
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I,II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” II одон гардан авсан Отгонбаатарын Сэлэнгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

–Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардан авсан Танд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу.

-Өнөөдөр төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон гардсан авсандаа маш их баярлаж, сэтгэл их догдолж байна.  Энэ хүртэл надад тусалж, дэмжиж ирсэн аав, ээж нар, хайрт хань, гурван ихэр охин бас сайхан  хүү нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Намайг Отгонбаатарын Сэлэнгэ гэдэг. Энэ жил 30 настай . Би дөрвөн хүүхэдтэй. Гурван ихэр охин, нэг хүүтэй. Хүү маань найман настай .

-Төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” одон гардан авах мөчид юу бодогдож байсан бол.

-Сэтгэгдэл маш өндөр байлаа. Одонгоо гардан авч байхад Ерөнхийлөгч маань  сайхан үг хэлэхэд өөрийн эрхгүй огшиж нулимс цийлгэнээд ирсэн. Хүн болж төрснийх үнэхээр мартагдашгүй дурсамжтай  өдөр болж байна .

-Мэдээж гурван ихэр хүүхэд өсгөх нь  нэг хүүхэд өсгөхөөс их ялгаатай. Гурван ихэр хүүхэд өсгөх амаргүй байх.  

-Нэг хүүхэд өсгөхөд ямар их ачаалалтай байдаг билээ. Тэгэхээр гурван ихэр хүүхэд өсгөхөд хоёр гурав дахин ачаалал нэмэгддэг. Хүүхдүүдээ өсгөхөд хань маань маш их тусалсан. Нэг жил ажил хийлгүй надтай хамтдаа хүүхдүүдээ өсгөлцсөн. Мэдээж ээж, аав нар маань, хайртай хүмүүс маань байсан учраас энэ их  ачааллын ард гарч чадсан. Одоо гурван ихэр маань  ой гарантай эрүүл энх,  сайн сайхан өсөн торниж байна.

-Гурван ихэр хүүхэд төрөх нь ховор тохиолдол. Анх гурван ихэр охинтой боллоо гэж сонсоод ямар сэтгэгдэл төрж байв.

-Гурван ихэр охиноо би өөрөөрөө төрүүлсэн. Мэдээж хэрэг маш их аз жаргалтай байсан. Гурвын гурван хүн өөрөөсөө төрүүлээд эрүүл саруул өсгөж бойжуулж байгаа маань  эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог.

-Ханийнхаа талаар та юу хэлэхсэн бол?

-Миний хань бид хоёр хүүхэд ахуй цагаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд хамтдаа бие биенээ түшиж аз жаргалтай амьдарч байна.  Бүх зүйлд тусалж дэмждэг  ханьдаа их баярлаж явдаг. Хань маань хажууд байгаагүй  бол гурван  ихэр охиноо өсгөхөд  чанга байсан. Төрөөс ийнхүү хүндэтгэн шагнаж байгаад талархаж, хүүхдүүдээ улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээж зүтгэнэ.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Нийт одон авсан ээжүүддээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдүүдээ өсгөхөд байнга тусалж дэмждэг ханьдаа, аав, ээж нар, хайртай бүх хүмүүстээ баярлалаа.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

ЦАХИМ ХАЛДЛАГААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛААРАЙ
Гэр бүл хүүхэд

ЦАХИМ ХАЛДЛАГААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛААРАЙ

2022/05/17
Хүн бүр хүүхдийнхээ тоглох тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя
Гэр бүл хүүхэд

Хүн бүр хүүхдийнхээ тоглох тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя

2022/05/16
Хайр, халамж, мэдрэмжээр бүтээдэг цорын ганц гайхамшигт ертөнц бол гэр бүл юм
Гэр бүл хүүхэд

Хайр, халамж, мэдрэмжээр бүтээдэг цорын ганц гайхамшигт ертөнц бол гэр бүл юм

2022/05/11
Алдарт ээжүүд спортоор өрсөлдөнө
Гэр бүл хүүхэд

Алдарт ээжүүд спортоор өрсөлдөнө

2022/05/10
Өдрийн турш хэрхэн эрч хүчтэй байх вэ?
Гэр бүл хүүхэд

Өдрийн турш хэрхэн эрч хүчтэй байх вэ?

2022/05/06
МАН: Хүүхэд хөгжлийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах ёстой
Гэр бүл хүүхэд

МАН: Хүүхэд хөгжлийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах ёстой

2022/05/02
Дараагийнх
Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт коронавирусын халдвар 790 тохиолдол шинээр нэмэгдэж, 7 хүн нас барлаа

Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт коронавирусын халдвар 790 тохиолдол шинээр нэмэгдэж, 7 хүн нас барлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev