УОК-ийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд дархлаажуулалтын талаар танилцуулав. Энэ сарын 19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 2030, II тунд 12248, нийт 16.447 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 97.3 хувь буюу 928.095 нь I тунд, 54.6 хувь буюу 520.817 нь II тунд хамрагдаад байна.
COVID-ersdel системийг 328.000 иргэн ашиглаж байна. Идэвхижүүлэлт сүүлийн өдрүүдэд буух хандлага ажиглагдаж байгааг тодотгов. Тиймээс иргэдийг дээрх системийг гар утсандаа суулгаж, халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байлаа.
Вакцинд хамрагдсан иргэд иргэний үнэмлэхийн арын QR кодыг E mongolia апп-д уншуулахад дархлаажсан эсэх нь гарч ирэх аж. Тиймээс дархлаажуулалтад хамрагдсан талаарх гэрчилгээг заавал хэвлэж авах шаардлагагүй гэнэ.