• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 28, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайд тохижилтын ажил хийхийг үүрэг болголоо

2021/05/17
: Нийгэм
0
Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайд тохижилтын ажил хийхийг үүрэг болголоо
28
SHARES
655
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр үүрэг өглөө.

Тухайлбал, Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин болгох, нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, санал боловсруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал ихээр үйлдэгддэг цэгүүдийг тодорхойлох, холбоос зам болон явган зорчигчдын хөдөлгөөн зохион байгуулалт, орц, гарцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлуудыг эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов.

Мөн зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт хийх, хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулах ажлуудыг зохион байгуулахыг даалгалаа. 

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохыг хориглосон газар болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн зөрчлийг арилгаж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам, талбайг хашаалж, хайс, хашлага, татсаныг чөлөөлж байгаа. Иймээс Хотын дарга нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгч болон иргэдийг хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцож, үүнтэй холбоотой мэдээллийг нээлттэй уламжилж, мэдээлэхийг уриаллаа.

Мөн “Сануулаад болохгүй бол сахилгын арга хэмжээ авах хэрэгтэй. Нураагаад байхад малын хашаа барьж байгаа мэт хашаа татаж байна. Түүхт Улаанбаатар хот маань ийм байж болохгүй. Сануулж, бүр болохгүй бол хуулийн хүрээнд арга хэмжээ ав. Гэхдээ “Хотын дарга арга хэмжээ ав гэсэн” гээд торгоод байж болохгүй. Ёс зүйтэй байх хэрэгтэй. Иргэдээ сайн уриалж, мэдээлэл хүргэ” гэсэн юм.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайд тохижилтын ажлуудыг хийлгэхийг үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой
Нийгэм

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой

2022/05/27
Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ
Нийгэм

Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ

2022/05/27
Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Нийгэм

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

2022/05/27
Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна
Нийгэм

Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна

2022/05/27
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна
Нийгэм

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна

2022/05/27
М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ
Нийгэм

М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ

2022/05/26
Дараагийнх
ДЭМБ 2021 онд нас баралт нэмэгдэнэ гэв

ДЭМБ 2021 онд нас баралт нэмэгдэнэ гэв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev