• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол шаардлагатай тусламж, үйлчилгээгээ ТӨЛБӨРГҮЙ ав

2021/05/17
: Эрүүл мэнд
0
Эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол шаардлагатай тусламж, үйлчилгээгээ ТӨЛБӨРГҮЙ ав
12
SHARES
629
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Уншигч та эрүүл мэндийн даатгалаа төлдөг үү. Хэрэв та албан байгууллагад харьяалагддаг ажилчин бол цалингаасаа шимтгэлд төлж буй. Харин хувиараа бизнес эрхлэгч, малчин, тариаланч, оюутан жилд 50.400 төгрөг төлөх эрх зүйн зохицуулалттай. Гэвч хувиараа бизнес эрхлэгч болон малчин, тариаланч, оюутнуудын олонх буюу 54 хувь нь эрүүл мэндийн даатгалаа төлдөггүй. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэгүй авах боломж нөхцөл хумигддаг гэсэн үг.

Даатгалаа төлсөн иргэдэд олон тусламж, үйлчилгээг халаас, хэтэвчээ тэмтрэлгүйгээр авах боломж бүрдэснийг хүргэе.

Эрүүл мэндийн даатгалыг төлөх шаардлагатай юу?

Олон жил эрүүл мэндийн даатгал төлсөн ч хүүхэд төрүүлэхээс бусдаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаагүй. Эсвэл өвдөөд эмнэлэг бараадахад ачаалал, дараалал ихтэй хүссэн үйлчилгээгээ авч чаддаггүй. Мөн улсын эмнэлгүүд ачаалал ихтэйгээс хувийн эмнэлэгт төлбөртэй үзүүлдэг тул даатгал төлөх шаардлагагүй гэж төвөгшөөх нь бий.

Тэгвэл УИХ-аар 2020 оны 8 сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дээрх шүүмжлэлийг ул мөргүй арилгах боломжийг нээжээ. Тухайлбал, төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас дамжуулан худалдан авах зохицуулалтыг хийж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэн та эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол өвдөөд төр, хувийн гэж ялгалгүй эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээгээ төлбөргүй буюу эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломжтой болсон гэсэн үг юм.

Төр, хувийн гэж ялгалгүй хүссэн эмнэлэгтээ ханд

Шинэчлэн батлагдсан хуулийн хүрээнд 2021.03.01-нээс мөрдөж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03-р тогтоолоор төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг ижил “зиндаанд” оруулав. Өмнө нь улсын эмнэлэг эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр санхүүжилт авах давуу эрх эдэлж, хувийнх нь өнчин хүүхэд шиг орхигддог байв. Тиймдээ ч хувийн хэвшил зах зээлийн зарчмаар төлбөр тогтоож өвчтөнд үйлчилж байсан бол шинэ зохицуулалтаар хэн олон хүнд чанартай үйлчилгээ үзүүлнэ тэр хэрээрээ санхүүжилт авах боломжийг нь олгожээ. Өөрөөр хэлбэл, өвчтөнд үзүүлэх шаардлагатай тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ. Жишээ нь, улсын эмнэлэгт 1 өвчитний хэвтэн эмчлүүлсэн зардалд 400.000, хувийн эмнэлэгт 270.000 төгрөгийн санхүүжилт олгодог байв. Харин одоо яг ижил олгоно. 

Хэрэв та эрүүл мэндийн даатгалаа төлдөг бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй 2463 байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг төлбөргүй авах боломжтой. Эдгээр 2463 байгууллагын

  • 69 нь улсын эмнэлэг
  • 187 нь хувийн хэвшлийн эмнэлэг
  • 1667 нь эмийн сан
  • 194 нь өрхийн эрүүл мэндийн төв
  • 300 нь сумын эрүүл мэндийн төв
  • 16 нь тосгоны эрүүл мэндийн төв юм.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсний үр шим

Өмнө нь даатгуулагч жилдээ 2 сая төгрөг хүртлэх зардал бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй байв. Хэрэв энэ зардал нь дууссан тохиолдол иргэн халааснаасаа илүү төлбөрийг гаргаж, тусламж үйлчилгээ авдаг байсан бол энэ хязгаарыг байхгүй болгожээ. Ингэснээр иргэн шаардлагатай бол хэдэн ч төгрөгийн тусламж үйлчилгээ авах боломжтой.

Тухайлбал, 

  • Амбулаторийн үзлэгийн багц
  • Амбулаториор хийгдэж болох мэс ажилбар
  • Шүд, амны хөндийн үзлэг
  • Жирэмсний хяналтын багц
  • Өндөр төлбөртэй оношлогоо, шинжилгээ
  • Өдрийн болон хэвтэн эмчилгээ
  • Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ

Түлэнхий, хавдрын эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгалтыг ЭМДЕГ хариуцна

Түлэгдэлт, хавдрын эмчилгээ, мэс ажилбарын төлбөрийн 25 хувийг өвчитний ар гэрээс төлдөг байв. Тэгвэл түлэгдэж, арьс нөхүүлээд 100 сая төгрөг гаргуулсан тохиолдол бий гэнэ. Мөн зүрхний титэм судасны нарийсалтай өвчтөн 10 сая төгрөгийн өртөг бүхий тусламж авсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээ, өдрийн эмчилгээг халааснаасаа сохор зоос ч гаргалгүйгээр авч эхэлсэн нь тэр. Жишээ нь, хорт хавдрын химийн бай эмчилгээ “төлбөргүй”. Хавдрын бай эмчилгээ өндөр төлбөртэй. Тиймдээ ч төлбөрийн чадваргүйгээс эмнэлгийн бараа харах амаргүй байдгийг хавдраар өвчилсөн иргэдийн ар гэрийнхэн андахгүй.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас олгожээ. Хорт хавдрын тохиолдлын дийлэнх хувийг элэг, ходоод, амьсгал, цээжний хөндийн эрхтний хавдар эзэлжээ. Харин хүүхдүүдийн хувьд яс, үений мөгөөрсний хавдар, хэвлийн гялтангийн ба хэвлийн арын зайн хавдруудын тохиолдол нэлээдгүй байна. Үүнээс 27 хүүхдийн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээнд 10.3 сая төгрөг зарцуулжээ. Мөн 18.221 зорилтот бүлгийн иргэдэд 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

MRI оношлогоо хийлгэхэд 70 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой

Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг ч мөн эрүүл мэндийн даатгалаараа “төлбөргүй” авах эрх зүйн орчныг бий болгожээ. Уламжлалтын эмнэлэгт хэвтэх, өдрийн эмчилгээ үүнд хамаарна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд. Түүнээс биш эмнэлэгт хэвтэж ядаргаа гаргах, алжаал тайлах байдлаар хандвал тухайн эмнэлгийн үндсэн тарифаар тооцож үйлчилгээний төлбөр төлнө. Зайлшгүй шаардлагаар эмчийн заавраар хийгдэх тусламж, үйлчилгээ, өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээг даатгалын сангаас хариуцна гэдгийг санаарай. Тухайлбал,

  • Өдрийн эмчилгээ өдрөөр хийгдэх мэс засал
  • Хорт хавдрын үед хийгдэх химийн болон туяа эмчилгээ
  • Бөөр орлуулах диализийн тусламж үйлчилгээ
  • Хэвтүүлэн эмчлэх –эрчимт, яаралтай эмийн эмчилгээ, мэс заслын эрхтэн шилжүүлэх
  • Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
  • Сэргээн засах болон уламжлалт анагаах амбулаторийн болон хэвтэн
  • Яаралтай тусламжийн үйлчилгээ буюу
  • Түргэн тусламжийн үйлчилгээ ойрын болон алсын тусламж үйлчилгээ
  • Харвалт тархины судасны нарийсал бүх төрлийн төрхлөхийн гажгийг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцна

Та эмчийн зааврын дагуу тодосгогч бодистой MRI оношлогоог хийлгэх тохиолдолд тодосгогч бодисын төлбөр 150 мянган төгрөгийн 70 хувийг мөн ЭМД-ын сангаас хариуцана.

Насанд хүрсэн даатгуулагчийн 3 шүдийг “төлбөргүй” эмчилнэ

Шүдний цоорол нь чих, хамар, хоолойн үрэвсэл, эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлийн шууд болон суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болдог. Иймээс “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шүдний өвчлөл буурсан үзүүлэлт бий.

Тэгвэл насанд хүрсэн даатгуулагч иргэний 3 шүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр болжээ. Уг нь амны хөндий эрүүл ахуй бол тухайн хүний “өмч”. Өмчөө хайрлан хамгаалах нь хувь хүний асуудал тул дэлхий ихэнх оронд насанд хүрсэн иргэн амны хөндийн өвчлөлөө өөрөө хариуцдаг. Харин Монголд даатгуулагчийн 3 шүдийг эмчлэх шаардлагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болсон нь олзуурхууштай.

“13-ын А” маягтыг цахимжуулна

Төрөлжсөн болон дараагийн шатны эмнэлэгт хандаж, тусламж үйлчилгээ авахад заавал 13-ын А маягт шаардана. Магтыг эмнэлгээс цахимаар илгээнэ. Учир нь иргэн дураараа шатлал ахиж, хүндрэл, ачаалал учруулахгүй байх үүднээс дээрх зохицуулалтыг хийжээ.

Өрх болон сум, тосгоны эмнэлгүүд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх эрх зүйн зохицуулалттай. Гэвч иргэд эдгээр эмнэлэгт хандахаасаа илүүтэй 2 эсвэл нарийн мэргэжлийн эмчид шууд хандах нь элбэг. Ингэснээр өрх, сум, тосгоны эмнэлгүүд “эзгүй”. Харин дараагийн шатны эмнэлгүүд ачааллаа дийлдэггүй, анхан шатны тусламжийн үйлчилгээг үзүүлсээр шаардлагатай хүндээ хүрч үйлчилж чаддаггүй. Тиймээс шинэ зохицуулалтаар анхан шатны тусламж үйлчилгээний ажилчдыг чадавхижуулах, гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг олгохоор болсон байна. Улмаар анхан шатны эмч нар өвчитнийг “хөөх” биш харин угтан авч шаардлагатай тусламж, үйлчилгээгээр хангана гэсэн үг. Эс бөгөөс өвчтөнд үйлчлээгүй өрх, сум, тосгоны эмнэлгийн эмч цалингүй. Гол нь дараа дараагийн шатлалын ачаалал буурна.

Хөнгөлөлттэй эмийг хүссэн үедээ, дурын эмийн сангаас ав

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан газруудын олонх нь эмийн сан. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй эмийг дурын эмийн сангаас авах боломж нээлттэй. Сар бүрийн эхэнд дугаарлаж, төсөв дууссан гэх шалтгаанаар буцдаг байсан үе “түүх” болсон. Мөн хөнгөлөлттэй эмийг бичих эмч, бас авах иргэн хэн, хэн нь хурууны хээгээ уншуулдаг болсноор эмч, эмийнсанчдын мөнгө идэх бүлэглэл ч “хоолгүй” болсон байна.

Өмнө нь хөнгөлөлттэй эм хугацаанаасаа өмнө дуусдаг байсан шалтгаан нь дээрх бүлэглэлийнхэн бусдын регистер ашиглан хонжоо хийдэг байсантай холбоотой. Харин хурууны хээ уншуулснаар энэ асуудал цэгцэрч, өдгөө сарын хэдийд ч, хаанаас ч хөнгөлөлттэй эмээ авах боломж бүрджээ.  

Хурууны хээ бол даатгуулагчийн “нэрийн хуудас”

Хөнгөлөлттэй эмийг ийнхүү хурууны хээгээр авдаг болсон шиг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ч мөн авна. Товчхондоо, иргэн та эмнэлэгт хандаж, ямар ч тусламж, үйлчилгээ авсан хурууны хээгээ уншуулна.  Өдрийн болон хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ авсан ч адилхан. Энэ нь таны регистер болон хувийн мэдээллийг ашиглан эрүүл мэндийн байгууллага даатгалаас мөнгө шамшигдуулдаг үйлдлийг таслан зогсооно. Хамгийн гол нь өвчтөн өмнө нь ямар эмчилгээ, тусламж, үйлчилгээ авч байсныг нь мэдэх боломжтой. Ингэснээр орон нутгийн иргэн нийслэлд ирсэн ч шаардлагатай  тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах юм.

Эв санааны нэгдэл буюу таны төлсөн шимтгэл гэр бүлийн тань эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болно

Даатгуулагчийн авсан өндөр төлбөртэй тусламж, үйлчгээний санхүүжилт хаанаас гарах вэ. Иргэн таны, миний төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс санхүүжинэ.

Монгол Улс 3.2 сая хүн амтай. Үүнээс 7 төрлийн иргэн эрүүл мэндийн даатгал өөрөө төлөхөөс чөлөөлөгддөг. Үүнд

  • 0-18 насны хүүхэд
  • Ахмад настан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
  • Хорих ангид ял эдэлж байгаа иргэн
  • Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
  • Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  • Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн

Харин ажил хийдэг иргэдийн хувьд цалингаасаа төлдөг бол эдгээрт багтахгүй иргэд хувиараа шимтгэлээ төлөх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, таны төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл танд төдийлөн үр дүн үзүүлээгүй байж мэдэх ч эцэг, эх, үр хүүхэд тань эмнэлгийн шаардлагатай, тусламж үйлчилгээг авахдаа ашиглах зохицуулалттай. Мөн даатгуулагч ямар нэгэн өвчин туссан тохиолдолд халааснаасаа мөнгө гаргалгүйгээр тусламж, үйлчилгээ авна гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Муу ёрлож байж мэдэх ч уншигч та хавдар эсвэл эрхтэн шилжүүлэн суулгах шаардлага гарвал хандив тусламж гуйж, байр, машинаа зарах шаардлагагүй болсон хэмээн энгийнээр тайлбарлаж болох юм.

Цахим орчинд хандив, тусламж гуйсан мэдээлэл хөврөх нь элбэгссэн. Жишээ нь, Э.Ананд хүү. Түүний хувьд хүнд хэлбэрийн хорт хавдартай. Гэвч Монголд эмчлэх боломжгүй. Энэ тохиолдолд даатгалын сангаас хөрөнгө гаргах боломжгүй юм. Монгол Улсад эмчлэх, эрхтэн шилжүүлэн суулгах, оношлох боломжтой бүхий л тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгал хамаарна.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна
Эрүүл мэнд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна

2022/05/20
Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол
Эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол

2022/05/16
КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй
Эрүүл мэнд

КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй

2022/05/13
Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна
Эрүүл мэнд

Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна

2022/05/13
Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна
Эрүүл мэнд

Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна

2022/05/13
Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна
Эрүүл мэнд

Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна

2022/05/11
Дараагийнх
Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд дөрвөн төрийн бус байгууллага хөндлөнгийн хяналт хийнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд дөрвөн төрийн бус байгууллага хөндлөнгийн хяналт хийнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev