Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа урд шөнө галд өртөн зуурдаар таалал төгсжээ. Тодруулбал, Налайх дүүргийн 5 дугаар хороонд шөнийн 01.18 минутад гал гарч, Онцгой байдлын албанд дуудлага иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /33 настай, эмэгтэй/ өртөж нас барсан, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчээр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн” хэмээн мэдээлжээ.
Н.Байгалмаа нь Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэл 12000 км замыг тэмээгээр туулах гурван жилийн аяллаа эхлүүлсэн дайчин эмэгтэй байсан юм. Тэрбээр дэлхий нийтийн хилийн хорионоос болж аянаа түр хугацаагаар завсарлаж, өөрийн хувцасны “Тэмээ брэнд”-ийг үүсгэн байгуулсан билээ.
Түүний гэр бүл, ах дүү, хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлье.