Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе.
1993 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, шийдвэр гарган хамгийн анхны Олон Улсын гэр бүлийн өдрийг 1994 оны 05 дугаар сарын 15-нд тэмдэглэх тогтоолыг баталсан.
Олон Улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг ач холбогдолтой өдөр юм.
Монгол улс 18 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна. Ковид-19 хорио цээрийн дэглэмийн үед “Олон Улсын гэр бүлийн өдөр”-ийг онлайнаар гэр гэрээсээ тэмдэглэж зөв дадал хэвшлийг бий болгох, гэр бүлдээ үр бүтээмжтэй цагийг зарцуулах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох, өдөр тутамдаа хэвшүүлсэн шинэлэг зүйлийг бусдадаа хуваалцах, аливаа зүйлийг сургахдаа дагуулан сургах, ярилцах, сонсох, гэр бүлийн тогтвортой харилцааг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь гэр бүлийн өдрийг угтаж доорх ажлуудыг зохион байгуулж байна.
1. “Ковид цар тахлын үеийн гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зүй” сэдвээр 21-р зууны-монгол гэр бүл 22 дэхь удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг онлайнаар 2021 оны 05 дугаар сарын 19-нд зохион байгуулна.
2. Контент нөлөөллийн ажлыг 9 дүүрэгтэй хамтран зохион байгуулна.
3. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж эрхэм хүмүүнд амьдрал бэлэглэсэн донор 3 гэр бүлийг “Үлгэр жишээ” гэр бүл өргөмжлөлөөр шагнах.
4. “Угийн бичгээ хөтөлж сурах онлайн цуврал сургалтыг зохион байгуулж байна.
5. “Хамтарсан багаараа хамгаалья” төслийн хүрээнд иргэдэд шторк зурагт хуудсыг цахим орчинд түгээн ажиллаж байна.
6. Цар дахлын үед хүн амд үзүүлэх сэтгэлзүйн тусламж зөвлөгөөний талаарх гарын авлагыг Монгол Улсын боловсролын Их сургуулийн сэтгэл судлал, арга зүйн тэнхимтэй хамтран боловсруулан ажиллаж байна.