• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 2-р сар 6, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Ерөнхийлөгчийн сонгуулийн ХУАНЛИ

2021/05/12
: Улс төр
0
Ерөнхийлөгчийн сонгуулийн ХУАНЛИ
Share on FacebookShare on Twitter

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход 27 хоногийн хугацаа үлдээд байна.  Энэ сарын 24-нд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж, сонгуулийн сурталчилгаагаа орон даяар эхлүүлнэ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн хуанлиг хүргэж байна.

2021.05.02. Намууд нэр дэвшигчдээ тодруулав

Сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг санал хураалт болохоос 40 хоногийн өмнө зохион байгуулахаар болсон.  Энэ дагуу намууд дотооддоо бага хурлаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулав. МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, ХҮН-аас Датакомын Д.Энхбатыг нэр дэвшүүллээ.  Харин АН-аас  Н.Алтанхуяг, С.Эрдэнэ гэсэн хоёр хүн нэр дэвшүүлсэн нь улс төрийн хүрээнд нэлээд маргаан дагуулсан юм.

2021.05.05. Аудитын байгууллага мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийлээ

Үндэсний аудитын газраас нэр дэвшигчдийн ирүүлсэн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж, СЕХ-нд хүргүүлэв.  Мэргэжлийн байгууллага нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянадаг.

2021.05.07. СЕХ: Нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоол батлав

СЕХ 51 тоот тогтоол баталж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэлээ.  МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбатыг нэр дэвшсэнд тооцож, бүртгэв. Улмаар нэр дэвшигчдийг Төрийн тусгай хамгаалалтад авлаа.

2021.05.24. Нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна

Нэр дэвшигчдэд үнэмлэх олгох, олон нийтэд мэдээлэх ажлыг  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т заасны дагуу зохион байгуулдаг.  Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэж заасан.  Энэ дагуу СЕХ нэр дэвшигчдэд  энэ сарын 24-ний үнэмлэхийг нь гардуулна.

2021.05.24. ХОМ, Мөрийн хөтөлбөрийг олон нийтэд зарлана

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг 2021 оны тавдугаар сарын 24-нөөс эхлэн тус газрын цахим хуудсанд нээлттэй байршуулна.   Мөн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын байгууллага олон нийтэд ил тод танилцуулна.

2021.05.24. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарт үнэмлэхийг гардуулсны дараагаар шууд сурталчилгаагаа эхлүүлнэ. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ. Улмаар Сонгуулийн сурталчилгаа явуулах албан ёсны цахим хаягаа ХХЗХ-нд бүртгүүлнэ.

2021.06.07. ХХЗХ хяналт тавина

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг 00.00 цагт зогсооно.   Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт  тавьж ажилласан тайланг олон нийтэд 15 хоногийн дотор мэдээлэхээр хуульд тусгасан билээ.

2021.06.09. Хяналтын тооллогыг 100 хувь гараар явуулна

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт улс орон даяар эхэлнэ. Санал хураалт өглөө 07:00 цагаас эхэлж, үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалт дууссаны дараа бүх сонгуулийн хэсэгт хяналтын тооллогыг 100 хувь гар аргаар хийх бөгөөд энэ үеэр хэвлэл мэдээллийг байгууллагын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулах юм.  Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийхээр болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
Улс төр

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

2023/02/01
Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
Улс төр

Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

2023/01/27
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ
Улс төр

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

2023/01/27
Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна
Улс төр

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна

2023/01/10
2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!
Улс төр

2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!

2023/01/03
Л.Дашням: Жагсаалд оролцсон 25 настай залуу нас барсан
Улс төр

Л.Дашням: Жагсаалд оролцсон 25 настай залуу нас барсан

2023/01/02
Дараагийнх
Газрын харилцааны эрх зүйн орчныг сайжруулна

Газрын харилцааны эрх зүйн орчныг сайжруулна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev