• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Маргаашаас буюу тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүдийг нээнэ

2021/05/09
: Нийгэм
0
Маргаашаас буюу тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүдийг нээнэ
9
SHARES
606
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үе шаттайгаар бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх ажлыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр 106 зах, худалдааны төвийн удирдлагатай цахимаар хуралдаж, тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, өчигдрөөс хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төв, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвүүдийг үе шаттайгаар нээсэн. Харин маргаашаас буюу тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүдийг нээх юм.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Тус албаны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг “Нийт 89 чиглэлээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үлдсэн байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, куфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлаж, хүргэлтээр болон захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрөхөөр зохицуулсан. Хүнснээс бусад барааны зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх үүргийг УОК-оос өгсөн.

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсний хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга тушаал гаргасан. Улмаар дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлагад УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллаж байна.

Тусгай нөхцөл, шаардлага 14 чиглэлээр тавигдсаны нэг нь зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет, супермаркет юм. Тусгай нөхцөл, шаардлагад 20 шалгуур үзүүлэлт бий. Үүнийг хангаж байж, хайпермаркет, зах, худалдааны төвүүд зэрэг дээр дурдсан байгууллагууд үйл ажиллагаа явуулна. Үлдсэн нэрийн барааны жижиг дэлгүүр буюу хүнсний мухлаг, хүнсний дэлгүүрүүд дээрх 20 үзүүлэлтээс 16 үзүүлэлтийн шаардлага хангаж байж үйл ажиллагаа явуулна.

Зөвхөн зах, худалдааны төв гэхгүй худалдаа, үйлчилгээ явуулж байгаа бүхий л байгууллагууд УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар баталсан түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг дагаж, мөрдөж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Мөн Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун авсан, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн тухай эрүүл мэндийн байгуулагаас магадлагаа авсан ажилтан, түрээслэгчдийг ажиллуулна.

Аппликэйшнээр QR код уншуулан, халдварын эсрэг бүрэн тун авсан эсэх, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй болохыг шалгаж, нэвтрүүлнэ. Хяналтын хэсэг буюу орох хаалганы хэсэгт хяналтын ажилтан ажиллуулна” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?
Нийгэм

Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

2022/06/16
Хоёр жилийн хугацаанд завсарласан наадмынхаа нээлтэд анхаарлаа хандуулаач, Соёлын сайд аа
Нийгэм

Хоёр жилийн хугацаанд завсарласан наадмынхаа нээлтэд анхаарлаа хандуулаач, Соёлын сайд аа

2022/06/16
СҮРЖИН ЭХЭЛСЭН ШАЛГАЛТУУД ХААНА ХҮРЭЭД ЗОГСДОГ ВЭ?
Нийгэм

СҮРЖИН ЭХЭЛСЭН ШАЛГАЛТУУД ХААНА ХҮРЭЭД ЗОГСДОГ ВЭ?

2022/06/03
УИХ-ын 4 гишүүнийг яллагдагчаар татаж, хориг тавив
Нийгэм

УИХ-ын 4 гишүүнийг яллагдагчаар татаж, хориг тавив

2022/06/02
З.Мэндсайхан: Мах боловсруулж экспортод гаргах эрхийг БНХАУ-ын гаалийн байгууллагаас олгодог
Нийгэм

З.Мэндсайхан: Мах боловсруулж экспортод гаргах эрхийг БНХАУ-ын гаалийн байгууллагаас олгодог

2022/06/02
С.Амарсайхан: Мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсооно*
Нийгэм

С.Амарсайхан: Мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсооно*

2022/06/02
Дараагийнх
Маргааш буюу Даваа гарагт 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй

Маргааш буюу Даваа гарагт 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev