ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт нийт 737 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 43.201 боллоо.
Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 153 боллоо.
Харин 1291 хүн эдгэрснээр нийт 28553 хүн эдгэрчээ. Өчигдөр 116177 иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна.
Улаанбаатарт 681 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 37.877 боллоо. Орон нутагт 53 тохиолдол бүртгэгдэж, нийт 4.661 боллоо.
Одоогоор 4888 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 2.804
- Хүндэвтэр 1.484
- Хүнд 475
- Маш хүнд 125 хүн байна.