УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Уг хуулийн төсөлд, “Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно” гэсэн зүйл нэмэхээр тусгажээ. Мөн хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа, “эцэг” гэж тус тус нэмэхээр тусгав.
Хуулийн “6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.” гэсэн зүйл оруулахаар боловсруулав. Түүнчлэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “эцэг, эсхүл” гэснийг хасахаар болов.
Өөрөөр хэлбэл, Тус хууль батлагдснаар 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа 20 мянга орчим эцэг энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн тэтгэмж авах боломж бүрдэж байгаа юм.
Ингээд долдугаар сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлбэл 20 мянга орчим эцэг тэтгэмж авах юм.