• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Улс төр

Г.Занданшатар: Намын дотоод хагарал тэмцлээ төрд халдааж, буруу зөрүү мэдээллээр ард түмнийг төөрөлдүүлэхээ зогсоо

2021/05/06
: Улс төр
0
Г.Занданшатар: Намын дотоод хагарал тэмцлээ төрд халдааж,  буруу зөрүү мэдээллээр ард түмнийг төөрөлдүүлэхээ зогсоо
9
SHARES
629
VIEWS
Share on FacebookShare on Twitter

УИХ дахь Ардчилсан намын гишүүд өчигдөр 18.00 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд оролцож үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: УИХ-ын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна. Жагсах, цуглах, өлсгөлөн зарлах нь бидний эрхийн асуудал. УИХ-ын гишүүний унаа, биед нь халдахгүй байх хуультай бол тэрийг хэрэгжүүл л дээ.

Ардчилсан намын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Доороо тавих эсгийг хүртэл булааж авч байна. Ийм дарангуйлал Монголд ирсэн байна гэдгийг УИХ-ын индэр дээрээс хэлье. МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид бүхэн эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ хэлье.

Албан ёсны бүртгэлтэй Ардчилсан намаас СЕХ-нд материалаа өгөх гээд шөнийн 00:00 цаг хүртэл суулаа. Ямар бяртай, дээрэлхүү болчихсон юм бэ? АН бас засаглаж байсан шүү. Бид хэзээ ч ингэж байгаагүй. Хүний эрх зөрчигдөх гэдэг энгийн үзэгдэл болсон байна.

Ш.Адьшаа гишүүний гарыг мушгиад намайг яаж байгааг та бүхэн лайваас харсан байх. Тэнд эмэгтэй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн доороо дэвсэх юмгүй өлсгөлөн зарлаад байгааг хэлье

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Үндсэн хуулиа сахиж ажилла. УИХ хууль тогтоодог байгууллага болохоос биш, хууль сахиулдаг байгууллага биш. Дотоод асуудлаа дотооддоо л шийд. УИХ түүнийг чинь шийдэхгүй. Тамга тэмдгээ булаацалдчихаад энд ирээд хэрүүл хийгээд байх юм.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Энэ танхимаас чинь өөр газар хууль дүрэм хэрэгжихгүй байна. УИХ-ын зарим гишүүн улс төрийн тэмцэлд ороод 12 цаг болж байна. 76 гишүүний 7 нь хүйтэн шалан дээр хэвтэж байна. Алга дарам эсгий, балга ус оруулахгүй байна. УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд эмэгтэй гишүүнээ эргээч дээ. Ядаж балга ус өгөхийг Монголын төрөөс гуйж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Гишүүдийн эрхийг хүндэтгээд хэлэлцэх асуудалтай холбоогүй ч үгийг нь сонслоо. Ус, ундаа байгаа. Чөлөөтэй аваад хэрэглэцгээ. УИХ бол хууль хэрэгжүүлдэг бус хууль тогтоодог, хяналт тавьдаг байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах, ажлын хэсэг гаргаж хяналт тавих эрхтэй. УИХ-ын индэрийг буруугаар ашиглаж намынхаа дотоод зөрчлийг төрийн хямрал болгож болохгүй.

Намын дотоод хагарал тэмцлээ төрд халдааж, төрийн хуулийг зөрчихийг шаардаж, буруу зөрүү мэдээллээр ард түмнийг төөрөлдүүлж, эмх замбараагүй байдал руу түлхэхийг оролдсон үйлдлээ нэн дарай зогсоохыг шаардаж байна.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглоно
Улс төр

2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглоно

2022/06/17
Я.Содбаатар: Ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой
Улс төр

Я.Содбаатар: Ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой

2022/05/20
М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна
Улс төр

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна

2022/05/20
У.Хүрэлсүх: Алийн болгон бид давсаа айлаас гуйж амьдрах вэ
Улс төр

У.Хүрэлсүх: Алийн болгон бид давсаа айлаас гуйж амьдрах вэ

2022/05/13
НИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болжээ
Нийгэм

НИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болжээ

2022/05/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа

2022/05/09
Дараагийнх
0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа 20 мянга орчим эцэг тэтгэмж авна

0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа 20 мянга орчим эцэг тэтгэмж авна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev