Коронавирусийн цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулиуд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш цахим болон теле хичээл үзэж байгаа. Халдварын тоо буурахгүй нас баралт өдөр бүр бүртгэгдэж байгаа учраас БШУЯ-наас сурагчдын зуны амралтыг наашлуулж, эрт амраахаар болжээ.
Тодруулбал ЕБС-ийн 1-3-р ангийн сурагчдыг тавдугаар сарын 10-наас, дунд болон ахлах ангийн сурагчдыг тавдугаар сарын 14-нөөс амраах шийдвэрийг гаргасан байна.