Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын эрчмийг бууруулах, аль болох богино хугацаанд хэвийн амьдралдаа буцах орох боломжийг нийтээрээ бүрдүүлэхийн тулд Засгийн газар боломжит бүхий л арга хэмжээгээ авч хэрэгжүүлж байна. Тэр хүрээнд энэ сарын 8-ны өдөр нийслэлийн насанд хүрсэн иргэдээ вакцинжуулалтын эхний тунд хамруулж дуусна.
Ирэх зургадугаар сард багтаан Орон нутгийн иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулж дуусна. Ингэснээр халдварын тархалтыг эрс бууруулаад зогсохгүй, өөрсдөө нийгэм, эдийн засгийн амьдралаа үргэлжлүүлэхэд томоохон дэмжлэг, түлхэц болох учиртай. Тиймээс иргэд дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдах хэрэгтэй.
Дэлхийн зарим улс оронд иргэдээ тэр бүр вакцинд хүссэн хэмжээгээр нь хамруулах боломж бүрдэхгүй байгаа. Монгол Улс харвцангуй цаг хугацаандаа татан авалтаа хийж, төлөвлөгөөний дагуу дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлэх бүх бололцоог бүрдүүлсэн учраас иргэдийн оролцоо чухал.
Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл барин ажиллаж байсан боловч хөл хорионы үед халдварын тархалт хүссэн хэмжээнд буурсангүй. Тиймээс хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулахаар болж байна.