• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 3-р сар 27, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Н.Энхбаяр: МАН, МАХН нэгдсэнээр Шинэ Үндсэн хуультай болно. Төрийн гаж тогтолцоог засч, залуулна

2021/05/04
: Улс төр
0
Н.Энхбаяр: МАН, МАХН нэгдсэнээр Шинэ Үндсэн хуультай болно. Төрийн гаж тогтолцоог засч, залуулна
Share on FacebookShare on Twitter

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллахаар болсноо мэдээллээ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, намуудын нэгдэх ажлын хэсгийн ахлагч Б.Тулга  “МАХН-ын ээлжит 11 дэх Бага чуулган өчигдөр хуралдаж, шийдвэрээ гаргалаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор нэр дэвшигчийг дэмжиж ажиллах тогтоолыг Бага чуулганаас гаргасан. Ингэхдээ МАН-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигч Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАНын дарга  У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллахаар оролцохоор шийдвэрлэлээ. Сонгуулийн ажилд МАХН-ын бүх шатны гишүүд дэмжигчдийг идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна.

Мөн Бага чуулганаар МАХН-ын ээлжит бус Их чуулганыг товыг тогтоож, төлөөлөгчдийг оролцох журмыг баталсан. Бага чуулганыг энэ сарын 16-нд товлолоо. МАХН, МАН хамтран нэг нам болох шийдэлд хүрсэн. Тиймээс анхан болон дунд шатны гишүүдэд уриалга гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд 90.9 хувь нь хоёр нам нэгдэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн ” гэлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэр дэвшигчгүй оролцоно. Нэгэнт МАХН, МАН  нэгдэн нийлэх үйл ажиллагаа явагдаж байгаа учраас улс төрийн өндөр соёл үзүүлж, ард түмнийхээ эв нэгдлийг бодож, Монгол төрийн Тэргүүнийг сонгох сонгуульд МАН-тай хамтран оролцоно. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээр шийдвэрлэсэн.

МАХН, МАН нэгдэх нийлэх үйл ажиллагаа гэрээн дээр тулгуурласан. Гэрээг 2021.04.29-нд гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэлээн олон удаа ярьсан асуудал. Нэг угшилтай, үүх түүхтэй, үзэл баримтлал нэгтэй МАХН, МАН нэгдэх нийлэх үү, эвсэл болох уу, сонгуульд хамтран оролцох уу гэсэн асуудал байнга яригдаж ирсэн. Энэ удаад олон талаас нь ярилцсаны эцэст хоёр нам нэгдэх нийлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүний тулд хоёр том зарчмын асуудлыг хэлэлцэж, тогтсон. 

Нэгдүгээрт, хэдэн дарга нар ярьж шийдэх асуудал биш. Хоёр намын жирийн гишүүд дэмжвэл хамтрах шийдэлд хүрсэн. МАХН, МАН-ын жирийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хоёр талын ажлын хэсэг хамтарсан уриалга гаргаж, 10 том зорилт дэвшүүлж, түүнийгээ гишүүддээ танилцуулсан. Гишүүд уриалгыг дэмжсэн. Тиймээс уриалгыг дэмжих гэрээ байгуулж байгаа. Уриалгад:

  • Шинэ Үндсэн хуультай болно. Төрийн гаж тогтолцоог засч, залуулна.
  • Байгалийн баялаг бол ард түмний өмч болох ёстой. МАН-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан зүйл.
  • Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна. ОХУ, Швед, Англи зэрэг улс ямар улс байгуулахаа Үндсэн хуульдаа тусгасан байдаг. Үүнтэй ижил.

Төрийн тэргүүн нь эрх баригч намаа тараана гэж хашгирах биш Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нь хамтран асуудлаа шийдвэрлэж, эв зүйтэй байх нь чухал. Энэ үүднээс У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллуулахын төлөө намын гишүүдээ уриалж байна.

У.Хүрэлсүх бол шударга ёсыг тогтооно гэж байгаа. Миний бие болон Б.Тулгат, З.Баянсэлэнгэ бид 3 шударга бусын хонгилоор жирэгдэж явсан нөхөд. Шударга ёс өнөөдөр ус агаар шиг үгүйлэгдэж байна. Үүнийг У.Хүрэлсүх хийж чадна.

Сонгуульд ялагдсан ч хоёр намын нэгдлийн үйл ажиллагаа үргэлжилнэ. У.Хүрэлсүх бол хэлсэндээ хүрдэг хүн. Тиймээс сонгуулийн дүнгээс үл хамаарч, хоёр намын нэгдлийн ажиллагаа үргэлжилнэ6

МАН-ын Удирдах зөвлөлд МАХН-аас 8 найм, Бага хуралд 110 хүн орохоор тохиролцсон. Мөн аймаг, нийслэлийн тэргүүлэгчдэд 6, дүүрэг, сумын намын тэргүүлэгчдэд 4 хүн орж ажиллана. Энэ мэтээр намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг ямар байлгах талаар тохиролцсон. Гэхдээ зөвхөн тоо тохирсон. Түүнээс бус хэн нэгэн хүний талаар тохироо хийгээгүй. Би хувьдаа ямар нэгэн сонгуульт ажил хийхгүй гэж бодож байгаа. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хуралд оръё гэвэл намайг хүндэтгээд оруулах л байх. Гэхдээ би орохгүй. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хэн ялах магадлалтай нь л орох хэрэгтэй. Түүнээс биш заавал Батшугарыг эсвэл Тулгыг нэр дэвшүүлнэ гэж тохиролцсон зүйл байхгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэр дэвшүүлээгүй учраас намын гишүүнчлэлээсээ татгалзсан талаарх сэтгүүлчийн асуултад Н.Энхбаяр  “С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байсан. Бид үнэнээ хэлсэн. Мөнгө санхүү муу байна. Дэмжлэг бололцоо ч тааруу гэх мэтээр. Гэвч С.Ганбаатар гишүүнд Ерөнхийлөгч Х.Баттулга их нөлөөлсөн. Сүүлд нь Х.Баттулгын дэмжлэгтэй АН-д гишүүнээр элслээ. Энэ бол буруу шийдвэр байсан. Өөрийн намаа эмхэлж чадаагүй байж, манай намын дотоод асуудалд хүртэл хутгалдаж, эцэст нь ийм байдалд орсон” гэлээ.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
Улс төр

Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ

2023/03/21
Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авлигатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэмэр болно
Улс төр

Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авлигатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэмэр болно

2023/03/09
Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна
Улс төр

Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна

2023/03/09
Орхон аймгийн МАН-ын гишүүдийн гэрээс их хэмжээний мөнгө хураан авчээ
Улс төр

Орхон аймгийн МАН-ын гишүүдийн гэрээс их хэмжээний мөнгө хураан авчээ

2023/03/04
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг  эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
Улс төр

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ

2023/02/09
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа
Улс төр

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

2023/02/09
Дараагийнх
Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт вакцинд хамрагдана

Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт вакцинд хамрагдана

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа
  • Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev