ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс эрсдэлт бүлгийнхнээ эрсдэлээс хамгаалах зорилгоор тухайн хүмүүст AstraZeneca, Pfizer вакциныг хийж байсан. Гэтэл иргэд Pfizer вакциныг энэ хүмүүст хийх ёстой юм байна гээд ойлголттой болсон юм шиг байна. Одоо бол заавал AstraZeneca, Pfizer вакцин хийлгэх шаардлагагүй.
Манай улсад өнөөдрийн байдлаар Веросел вакцины хангамж сайн байгаа. Вакцины сонголтгүй олон улс орон бий. Тэгэхээр энэ үед иргэд маань “Энэ вакциныг хийлгэнэ, тэр вакциныг хийлгэхгүй гэж туйлширмааргүй байна. Байгаа вакциндаа хамрагдаад явах нь хамгийн зөв.
Хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүст Веросел вакцин тохирно. Эдгээр хүмүүс Веросел вакциныг хийлгэх бүрэн боломжтой. Эмчдээ үзүүлээд өвчнийх нь сэдрэлийн үе биш бол вакцинаа хийлгэх нь хамгийн зөв сонголт.