ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 911 тохиолдол бүртгэжээ. Ингэснээр нийт 39 381 иргэн халдвар авчээ. Мөн хугацаанд 1225 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 22.932 боллоо.
Улаанбаатарт 823 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 34.431 боллоо. Орон нутагт 88 тохиолдол бүртгэгдэж, нийт 4.319 боллоо.
Мөн 35, 60 настай хоёр иргэн нас барсан байна. 8302 хүн гэрээр эмчилгээ үйлчилгээ авч байна. Тэд хөнгөн хэлбэрийн оноштой өвчтөнүүд юм.
Дарлаажуулалтын хурд өдөрт 94946 болж өссөн байна. Нийслэлд 743 828 хүн эхний, 384 414 хүн хоёр дахь тундаа тус тус хамрагджээ. Нийт 1 128 242 хүн нийслэлд бүрэн тунгаа аваад байна. Улсын хэмжэнд энэ дүн 1 398 592 болов. Манай улс нийт 2 сая 67 мянган иргэнээ (хүн амын 60 хувь) дархлаажуулах төлөвлөгөөтэй байна.
Дэлхийн 190 улсад дархлаажуулалт үргэлжилж байна.