• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 2-р сар 6, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Долоодугаар сар гэхэд хөдөө орон нутгийн иргэдийг бүрэн вакцинжуулж дуусна

2021/05/02
: Эрүүл мэнд
0
Долоодугаар сар гэхэд хөдөө орон нутгийн иргэдийг бүрэн вакцинжуулж дуусна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар орон нутаг руу вакцины түгээлтийг эрчимжүүлэх үйл ажиллагаанд оролцлоо.

Өнөөдөр 11 аймаг руу 93,000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээж  байна. Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7 дугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж буй.

21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.

Үүнд:

  • Архангайд 7,200 тун,
  • Говьсүмбэрт 4,000 тун,
  • Өмнөговьд 18,200 тун,
  • Орхонд 10,000 тун,
  • Төв аймагт  13,100 тун,
  • Булганд 14,441 тун,
  • Сүхбаатарт 8,000 тун,
  • Хэнтийд 7,200 тун,
  • Говь-Алтайд  12,800 тун,
  • Дундговьд  4,400 тун,
  • Өвөрхангай аймагт  22,000 тунг тус тус хүргүүлсэн.

Өнөөдөр нэмж:

  • Өмнөговьд 14,000 тун,
  • Сүхбаатарт 8,000 тун,
  • Ховд аймаг 13,000 тун,
  • Архангайд 10,000 тун,
  • Говьсүмбэрт 4,000 тун,  
  • Баянхонгорт 10,000 тун,
  • Хэнтийд 6,000 тун,
  • Дорноговьд 13,000 тун,
  • Төв аймагт 6,000 тун,
  • Дундговьд 5,000 тун,
  • Дархан-Уулд 4,000 тун нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин түгээгдэнэ. Зарим алслагдсан аймгууд руу мөн нэмж илгээхээр бэлтгэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн арга хэмжээнд оролцохдоо “Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна. Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцины эхний тунд хамруулаад байна.

Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой боллоо. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллавал тустай. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Бид зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно. Вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана” гэлээ.

2021 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар орон нутагт вакцинд хамрагдах 18-аас дээш насны хүн амын тоо 1,114,234 байна. Эдгээр хүнээс 174,903 нь вакцины нэгдүгээр тун, 47,553 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

13А маягтыг ирэх даваа гарагаас цахимд шилжүүлнэ
Эрүүл мэнд

13А маягтыг ирэх даваа гарагаас цахимд шилжүүлнэ

2023/01/27
Томуугаар өвчлөгсдийн 70 хувийг хүүхдүүд эзэлж байна
Эрүүл мэнд

Томуугаар өвчлөгсдийн 70 хувийг хүүхдүүд эзэлж байна

2023/01/27
Уушигны хатгалгаагаар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараах гэрийн асаргаа хамгийн чухал
Эрүүл мэнд

Уушигны хатгалгаагаар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараах гэрийн асаргаа хамгийн чухал

2023/01/23
Ч.Уртнасан: Манай улсад томуу, томуу төст өвчний найман өөр төрлийн вирус тархаад байна
Эрүүл мэнд

Ч.Уртнасан: Манай улсад томуу, томуу төст өвчний найман өөр төрлийн вирус тархаад байна

2023/01/23
Сэтгэцийн эмгэгийн эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна
Эрүүл мэнд

Сэтгэцийн эмгэгийн эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна

2023/01/06
Цана, чарганаас унаж гэмтсэн хүүхдийн тоо өсөх хандлагатай байна
Эрүүл мэнд

Цана, чарганаас унаж гэмтсэн хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

2023/01/03
Дараагийнх
Зөв хүн-Электрот эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат нэр дэвшихийг зөвшөөрсөн байна

Зөв хүн-Электрот эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат нэр дэвшихийг зөвшөөрсөн байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev