• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Лхагва, 3-р сар 29, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Д.Сумъяабазар: БНХАУ-ын ВероЦелл вакцин нь хамгийн удаан хугацаанд, маш олон хүн дээр туршигдсан

2021/05/02
: Эрүүл мэнд
0
Д.Сумъяабазар: БНХАУ-ын ВероЦелл вакцин нь  хамгийн удаан хугацаанд, маш олон хүн дээр туршигдсан
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдаж, сүүлийн 10 хоногийн хугацаанд халдвар авах хүний тоо нийслэлийн хэмжээнд тогтвортой байна.

Хариу арга хэмжээний баг батлагдсан тохиолдол дээр очиж, ойрын хавьтлыг тогтоох, эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай бол эмнэлэгт шилжүүлж, өрхийн эмчийн хяналтад авч байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр “Тухайн өдөрт халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн 90 гаруй хувийг 24 цагийн дотор хяналтдаа авч байна. Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй хүн гэрийн тусгаарлалтад байгаа. Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 2884 хүн бий. Өдөрт шинжилгээний зургаан цэг, амралтын өдрүүдэд гурван цэг ажиллаж байгаа” хэмээн ярилаа.

Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалт хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Тавдугаар сарын 8-н гэхэд нийслэлийн иргэдээ I тунд хамруулж, II тунг тавдугаар сарын 29 гэхэд хийж дуусгахаар төлөвлөсөн. Нийт 120 цэгт өдөрт 75 мянга гаруй хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж,  2000 гаруй эмч, ажилтан ажиллаж байгаа юм.

Гэвч нийслэлийн иргэдийн 41 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна. Сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтад хамрагдалт муу, өнөөдөр л гэхэд 75 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөснөөс 47971 хүн вакцин хийлгэжээ.

Хотын даргын хувьд БНХАУ-ын ВероЦелл вакцины анхны тунг гуравдугаар сарын 10-нд хийлгэсэн. Тэрбээр энэ тухайгаа  “Хятад вакцин хийлгэхийн тулд олон талаас нь бодож, мөн судалсан. Манай нийгэм, худалдаа, эдийн засгийн хамгийн гол түнш бол БНХАУ. Вакцин нь мөн хамгийн удаан хугацаанд, маш олон хүн дээр туршигдсан. Түүнчлэн тус улс вакцинаа дээд зэргийн түвшинд үйлдвэрлэсэн гэдэг мэдээлэл авсан.

Дөрөвдүгээр сарын 7-нд хоёр дахь тунгаа хийлгэх байсан ч амжилгүй, дөрөвдүгээр сарын 12-нд хийлгэсэн. Өнөөдөр дархлааны үзүүлэлт 2.7 байна. Энэ нь эсрэг биет бүрэн тогтсон гэсэн үг. Тиймээс иргэд маань битгий төөрөгдөөрэй. Ковидгүй зуны төлөө, ковидгүй Монголын төлөө, ковидгүй Улаанбаатарын төлөө вакциндаа идэвхтэй хамрагдаарай” гэсэн юм.  Мөн үргэлжлүүлэн “Вакцинд хамрагдах эсэх нь тухай иргэний сонголт. Гэхдээ иргэдэд вакцины талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй.

Дэлхийн олон улсад вакцины төлөөх өрсөлдөөн үргэлжилж байна. Иргэдээ вакцинд хамруулж байгаа тоогоороо манай улс Азид дээгүүрт яваа. Цар тахал, эдийн засаг урвуу хамааралтай байна. Үүнийг шийдэхийн тулд иргэд маань вакциндаа идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалж байж, эдийн засгаа богино хугацаанд сэргээнэ. Ингэж байж нийгэм, эдийн засаг хэвийн хэмжээнд очиж, хил гаалиа нээнэ.

Улаанбаатар хотын иргэдийнхээ 1.1 саяыг нь вакцинд бүрэн хамруулсны дараа хотын эдийн засагт дорвитой, томоохон алхмуудыг хийнэ. Вакциндаа идэвхтэй хамрагдаж, өөрсдийгөө болон үр хүүхдээ халдвараас хамгаалж, иргэний үүргээ биелүүлэхийг хүсье” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ
Эрүүл мэнд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

2023/03/23
Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна
Эрүүл мэнд

Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна

2023/03/23
ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна
Эрүүл мэнд

ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна

2023/03/17
Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн
Эрүүл мэнд

Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн

2023/03/17
Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг
Эрүүл мэнд

Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг

2023/03/04
Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа

2023/03/04
Дараагийнх
Ковид-19 халдварын улмаас өнгөрөгч 7 хоногт 39 хүн нас баржээ

Ковид-19 халдварын улмаас өнгөрөгч 7 хоногт 39 хүн нас баржээ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна
  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev