О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодруулсан байна. Тэрбээр дотоод сонгуулийн санал асуулгад 81.06% буюу нийт 43,994 хүний санал авч ялалт байгуулсан байна.
Тус намаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Тэгвэл дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнөөдөр нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн.
Ийнхүү 2 хуваагдсан АН 2 нэр дэвшигч тодрууллаа. Харин СЕХ хоёр АН-аас нэр дэвшигчдийн чухам хэнийг нь бүртгэхээ шийднэ.