ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Монгол Улсад сүүлийн 24 цагт 1015 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 34.623 боллоо. Мөн хугацаанд 686 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18.719 боллоо.
Эмнэлгээс шалтгаалсан халдвар 1 нэмж бүртгэгдлээ. Мөн зөөвөрлөгдсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдээд байна. 4-р сарын 23-нд Алматын онгоцоор ирсэн нэг иргэнээс ковид-19 илэрсэн. Тус онгоцоор нийт 97 хүн ирснээс 13-аас нь халдвар илрээд байна. Энэ онгоцоор ирсэн иргэд зочид буудлын тусгаарлалтад байгаа юм.
Улаанбаатарт 864 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 30172 боллоо. Орон нутагт 149 тохиолдол бүртгэгдэж, нийт 3705 боллоо.
Одоогоор 4.768 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 8154 иргэн байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 7629
- Хүндэвтэр 1.590
- Хүнд 437
- Маш хүнд 109 хүн байна.
Сүүлийн 24 цагт 5 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 97 боллоо. 37-89 насны таван иргэн хүнд хэлбэрийн коронавирусын халдварын улмаас нас баржээ.
g