• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 21, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Эрүүл мэнд

ЭМДЕГ: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр дараах эмнэлгүүдээс өдрийн эмчилгээ авах боломжтой

2021/04/22
: Эрүүл мэнд
0
ЭМДЕГ: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр дараах эмнэлгүүдээс өдрийн эмчилгээ авах боломжтой
8
SHARES
561
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Та Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр дараах эмнэлгүүдээс ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭГ авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын сангаас өдрийн эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг 100 хувь хариуцахаар заасан учир иргэн төлбөр төлөхгүй.

ӨДРӨӨР ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

1. Өдрийн эмийн эмчилгээ: Өдрийн эмийн эмчилгээ нь нэг оношоор 5-аас доошгүй хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээг нэг багц гэж тооцон санхүүжүүлнэ. Өдрийн эмийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчлэх хугацаанд хэрэглэсэн эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, холбогдох оношилгоо шинжилгээ, сувилахуйн зардал болон бусад зардал хамаарна.

Даатгуулагчид өдрийн эмийн эмчилгээ үзүүлж байх хугацаанд тухайн оношоор нь хэвтүүлэн эмчлэх тасагт шилжүүлэн эмчилсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх үеийн зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

2. Өдрийн мэс засал: Даатгуулагчийн өвчний учир эмчийн заалтаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас авсан өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээний тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. Өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, оношилгоо шинжилгээ, мэс засал, мэс ажилбар, эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэгдэх бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопед (өндөр үнэ бүхий болон бусад), ороох боох материал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна.

Өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхдээ өдрийн мэс заслаар хийх боломжтой тусламж, үйлчилгээг тухайн мэс заслын оношийн хамааралтай бүлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. Даатгуулагчид өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсний дараа эмнэлзүйн шаардлагаар хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын үндсэн дээр зөвхөн өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, эсхүл өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг хоёуланг нь санхүүжүүлэхийг шийдвэрлэнэ.

3. Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ: Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэгдэх химийн тариа, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна. Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ нэг бүрийг нэг тохиолдол гэж тооцож эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

4. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ: Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, тусламж, үйлчилгээ үзүүлж буй үед ашиглагдах туяа эмчилгээний эм тариа, эмнэлгийн хэрэгслийн зардал, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ нэг бүрийг нэг тохиолдол гэж тооцож эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

5. Диализийн тусламж, үйлчилгээ : Диализийн тусламж, үйлчилгээнд хэвлийн болон гемодиализийн тусламж, үйлчилгээ хамаарна. Диализийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, диализийн шингэн, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо шинжилгээ, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна. Диализийн эмчилгээ тус бүрийг нэг тохиолдол хэмээн тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

6. Сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээ: Сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацааны эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, засал, дасгал, эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. Даатгуулагчийн өвчний учир, эмчийн заалтаар лавлагаа шатлалын, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. Даатгуулагчид сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээ үзүүлж байх хугацаанд тухайн оношоор хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон санхүүжүүлнэ. Сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээний нэг тохиолдлыг тооцоход баримтлах эмчилгээний хугацааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар тогтооно.

7. Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээ: Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацаанд хэрэглэгдэх эм, тан, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, зөвлөгөө, бариа засал, оношилгоо шинжилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. Уламжлалт анагаах ухааны өдрийн эмийн эмчилгээ нь нэг оношоор 5-аас доошгүй хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээг нэг багц гэж тооцно. Даатгуулагчид уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж байх хугацаандаа тухайн оношоор нь хэвтүүлэн эмчлэх тасагт шилжүүлсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх үеийн зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон санхүүжүүлнэ.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна
Эрүүл мэнд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна

2022/05/20
Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол
Эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол

2022/05/16
КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй
Эрүүл мэнд

КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй

2022/05/13
Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна
Эрүүл мэнд

Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна

2022/05/13
Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна
Эрүүл мэнд

Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна

2022/05/13
Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна
Эрүүл мэнд

Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна

2022/05/11
Дараагийнх
УОК хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргалаа

УОК хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргалаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev