ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт 13635 хүнээс 983 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 20655 боллоо. Мөн хугацаанд 406 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 11450 боллоо.
Сүүлийн 7 хоногт тогтмол нас баралт бүртгэгдэж байна. Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барлаа. 83 настай эмэгтэй, 70 настай, 85 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй коронавирусын улмаас нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 41 боллоо.
Улаанбаатарт 895 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Орон нутагт 85 тохиолдол бүртгэгдлээ.
Одоогоор 3131 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 57 болж нэмэгдлээ
- Хүнд 223
- Хүндэвтэр 791
- Хөнгөн 2060 хүн байна.