ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт 11883 хүнээс 1107 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 19672 боллоо. Мөн хугацаанд 406 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 11044 боллоо.
Зургаан хүн нас барлаа. 34 настай эгэртэй, 49 настай, 76 настай эмэгтэй, 64 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй коронавирусын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн бусад шалтгаант хавсарсан өвчнөөр 1 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 37 боллоо.
Улаанбаатарт 1024 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Орон нутагт 84 тохиолдол бүртгэгдлээ.
Одоогоор 2071 хүн эмчлүүлж байна. Гэрээр 3568 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 45
- Хүнд 173
- Хүндэвтэр 689
- Хөнгөн 2071 хүн байна.