Олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан ШШГЕГ-ын харьяа 461-р ангид цагдан хоригдож байгаа билээ. Түүнийг энэ сарын 4-нд саатуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 хоног цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Тэгвэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар илэрчээ. Түүний шинжилгээний хариу эерэг гарсан талаар эх сурвалж мэдээлж байна. Аваргын хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байсан юм.