Б.Ууганбаяр: Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт 10666 хүнээс 742 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 18565 боллоо. Мөн хугацаанд 385 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 10.638 боллоо.
Хоёр хүн нас барлаа. 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй 2 хүн коронавирусын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн бусад шалтгаант хавсарсан өвчнөөр 1 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 31 боллоо.
Улаанбаатарт 654 тохиолдол нэмж бүртгэгдсэн. 45 орчим хувь нь гэрийн орчмоосоо халдвар авчээ. Орон нутагт 88 тохиолдол бүртгэгдлээ.
Одоогоор 2071 хүн эмчлүүлж байна. Гэрээр 3568 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 45
- Хүнд 173
- Хүндэвтэр 689
- Хөнгөн 2071 хүн байна.