ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 714 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 13,494 болж байна.
630 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,174 болсон. 84 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,773 боллоо.
Эмнэлгээс эдгэрч гарсан хүний тоо 382, нийт эдгэрсэн 8522 хүн байна. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа 40 орчим хүн эдгэрчээ.
Сүүлийн 24 цагт нэг хүн нас барсан байна. Ингэснээр Ковид-19 өвчнөөр нас барсан хүний тоо 19 боллоо.