Энэ бямба гарагаас буюу дөрөвдүгээр сарын10-наас/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөл хорионы үеэр иргэдийнхээ амьжиргааг дэмжиж иргэн бүрт 300,000 төгрөгийн нэг удаагийн дэмжлэг олгохоор болжээ. Энэ мөнгийг өнөөдрөөс эхлэн олгоно.