Бүдэрч унаад уйлаад ирсэн хүүхдийнхээ өвдсөн өвдгийг нь үлээж өгөөд тайвшруулж чадах эмч юм байна гэдгийг эр хүн аав болсныхоо дараа мэдсэн. Харанхуйгаас айгаад уйлж байхдаа намайг хараад юунаас ч айхаа больж байгаа хүүхдээ харахдаа бүгдийг дийлэх баатар гэдгээ эр хүн би мэдсэн.
Гэртээ орж ирж байгааг хараад чин сэтгэлээсээ баярлан хөөрч, үсэрч дэвхэрч байгаа хүүхдээ харахдаа хэн нэг хүний аз жаргалын шалтгаан гэдгээ эр хүн би аав болсныхоо дараа мэдсэн.
Дуулах дууг минь сонсоод үнэгчлэн унтах хүүхдээ харахдаа дуучин гэдгээ эр хүн аав болсныхоо дараа мэдсэн. Ажлын минь үр дүнгээр амттан идэж, тоглоом авахуулаад баясан суугаа хүүхдээ харахдаа ажилчин зөгий байх хэрэгтэй гэдгээ эр хүн би аав болсныхоо дараа мэдсэн.
Үр хүүхэд, амьдралынхаа төлөө бүхий л чадлаа зориулан ажиллаж буй аавууддаа урам хайрлацгаая.