• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Пүрэв, 2-р сар 9, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

2021/04/07
: Улс төр
0
ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв
Share on FacebookShare on Twitter

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг өчигдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн боловч хэлэлцэж буй асуудлаар холбогдох тодруулгыг хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” гэж заасантай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн юм. 

Завсарлагын хугацаа дуусч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энхбаяр, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дараах хоёр үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж тайлбарлав. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 10 гишүүнтэй болно. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд, Цэц 9 гишүүнтэй байна гэж заасан. /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.1-д “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.”/ Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Их Хурал өөрөө Үндсэн хууль зөрчих болно.

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1-д Улсын Их Хурал нь “… дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 33, 38 дугаар зүйлд Ерөнхийлөгч болон Засгийн газар нь “… дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, онцгой бүрэн эрх, үндсэн бүрэн эрх гэсэн хоёр ялгамжтай нэр томьёо хэрэглэсэн. Онцгой бүрэн эрхэд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэнтэй ч хуваалцахгүй гэсэн утга санаа агуулагдаж байгаа. Тодруулбал, хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Цэцийн гишүүнийг томилох зэрэг хэд хэдэн томилгоо хийх онцгой бүрэн эрхтэй.

Эдгээр бүрэн эрхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих байдлаар дамжин орох боломжийг Үндсэн хууль олгоогүй, хэрвээ олговол энэ нь засаглалын хямрал руу түлхэнэ. Улсын Их Хурал ч ялгаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү орох эрхгүй. Иймд Улсын Их Хурал ба Ерөнхийлөгчийн уг харилцаа Үндсэн хуулийн хүрээнд явагдах ёстой бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулиудад нарийвчилсан заалт оруулах шаардлага байгаа тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлэв. 

Ингээд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжье гэсэн саналын  томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг  эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
Улс төр

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ

2023/02/09
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа
Улс төр

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

2023/02/09
Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
Улс төр

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

2023/02/01
Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
Улс төр

Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

2023/01/27
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ
Улс төр

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

2023/01/27
Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна
Улс төр

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна

2023/01/10
Дараагийнх
Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021 оны 4 сарын 01-ний өдөр www.burtgel.gov.mn цахим хуудсанд байрлуулжээ

Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021 оны 4 сарын 01-ний өдөр www.burtgel.gov.mn цахим хуудсанд байрлуулжээ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
  • 2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
  • Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
  • Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev