ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагт 12.235 хүнд шинжилгээ хийснээс 620 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 10218 боллоо. Эдгээр халдварын 503 нь нийслэлд бүртгэгдсэн бол 117 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан.
Сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Халдварын улмаас 2107 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1822, хүндэвтэр 22, хүнд 51, маш хүнд 9 хүн байна.