Коронавируст халдварын улмаас өчигдөр дахин нэг хүн нас баржээ. ЭНэ нь харамсалтай нь коронавирусын улмаас нас барсан 11 дэх хүн болж байгаа юм.
Монгол Улсад коронавирусийн халдвартай үедээ нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 15 болоод байна. Үүнээс 11-ийг нь коронавирусийн шалтгаант нас баралт гэж ЭМЯ үзэж байгаа юм байна. Харин дөрөв нь халдвар авсан ч хавсарсан архаг өвчний улмаас нас барсан байна. Одоо халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг ангилж үнэлбэл, маш хүнд 7, хүнд 36, хүндэвтэр 226, хөнгөн 1718 болсон байна.