Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 11876 хүнээс шинжилгээ авахад 486 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 9327 боллоо. Мөн 146 эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5216 боллоо.
Улаанбаатарт 391 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 7657 боллоо.
Орон нутагт 93 тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ аймагт 16, Дархан-Уул аймагт 15, Орхон аймагт 17, Төв аймагт 26, Хөвсгөл аймагт 2, Булган аймагт 1, Ховд аймагт 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 1990 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 8, хүнд 37, хүндэвтэр 232, хөнгөн 1713 хүн байна.
Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. 58, 66 настай хүмүүс халдварын улмаас нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нас барсан нийт тохиолдлын тоо 10 боллоо.