Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцууллаа.
Тэрбээр “Дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын 267 хөгжүүлэлтийн ажил явагдаж байна. Үүнээс
- Эмнэл зүйн өмнөх туршилтад 184
- Эмнэл зүйн туршилтад 183
- ДЭМБ-ын яаралтай хэрэглэх жагсаалтад 3 вакциныг бүртгэж авчээ.
Дэлхийн 141 улс оронд 559 сая тун вакцин хийгээд байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 14.5 сая тун вакцин хийж байна гэсэн үг юм.
Монгол Улсын хэмжээнд 490.140 тун вакцин хүлээж авсан. Эдгээр вакциныг авахдаа нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах зорилго тавин ажиллаж байна.
Ирэх сард 3 төрлийн вакцин хүлээн авах төлөвлөгөө гаргаад байна. Ингэснээр ирэх сард нийт хүн амынхаа 55.5 хувийг хамруулна. Дэлхий дахинд вакцины үйлдвэрлэлийн үйл явц өрнөж байгаа ч нийт хүн амыг дархлаажуулахад цаг хугацаа шаардлагатай байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 300.366 хүниийг буюу 15.2 хувийг дархлаажуулаад байна” гэлээ.