Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.31) мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: “Сүүлийн 24 цагийн дотор 18 лабораторид 10,652 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 377 хүнээс халдвар илэрсэн. Шинээр батлагдсан тохиолдлын 328 нь Улаанбаатар хотоос, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ.
Тодруулбал, Сэлэнгэ 4, Дархан 16, Архангай 7, Төв 5, Хөвсгөл 5, Увс 1, Өвөрхангай 6, Булган 4, Ховд 1 бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 95 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 4920 боллоо.
Нийт 1902 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1637, хүндэвтэр 219, хүнд 34, маш хүнд 12 байна”
Мөн хоёр хүн нас барсан таагүй мэдээг дуулгая. Нас барсан хүмүүс 69 болон 84 настай байсан” гэв.