• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 28, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Эрүүл мэнд

Гормоны эм уудаг иргэд эмчдээ үзүүлсний үндсэн дээр вакцин хийлгэж болно

2021/03/30
: Эрүүл мэнд
0
8
SHARES
586
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Г.БОЛДМАА сэтгүүлчдийн асуултад хариуллаа

– Халдвар аваад эдгэсэн хүмүүсийн хэчнээн хувьд нь эсрэг биет үүсч байна вэ. Эмчлүүлж байсан хүмүүс хөдөө орон нутаг явах, ажилдаа явж болох уу?

– Өнөөдрийн байдлаар  4835 хүн  Covid-19 халдварт өртөж эдгэсэн. Тэдний 90 гаруй хувьд нь эсрэг биет үүссэн. Эдгэсэн хүмүүсийн давтан PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан үед нийгмийн харилцаанд орж болно. Хэрэв Covid-19 халдварт өртөж эдгэсэн бол халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой. Эдгэснээс хойш 6-8 сарын дараа дархлаажуулалтадаа хамрагдаж, нийгмийн харилцаанд оролцох боломжтой.

–Вакцинжуулалт гуравдугаар сарын 27-нд хийгдээгүй гэх мэдээлэл байна. Яагаад хийгдээгүй юм бол?

–Вакцинжуулалт гуравдугаар сарын 27-ны Бямба гаригт  хэвийн үргэлжилсэн. Харин маргааш нь буюу 28-нд бүх эмч, эмнэлгийн ажилчдыг амраасан. Гэхдээ хөдөө орон нутагт дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна.

-Дараагийн вакцин хэзээ ирэх вэ. Хэдэн тун ирэх ирэх вэ?

-Вакцины татан авалт дөрөвдүгээр сараас эхэлж байна. Тиймээс вакцины  давтан тун дөрөвдүгээр сарын 2-оос эхэлнэ. Тухайн өдөр БНХАУ-ын синофарм 300 мянган хүн тун вакциныг хүлээн авна. Мөн дөрөвдүгээр сарын 15-нд синофарм 300 хүн тун авна. Сарын сүүлээр  синофарм вакцины 300 мянган хүн тун ирнэ. Нийт синофарм 900 мянган хүн тун вакциныг дөрөвдүгээр сард багтаан татан авах юм. Түүнчлэн Спутник вакцин сая хүн тунг нэмэлтээр авна.

-Хатуу хөл хорио тогтоосон нөхцөлд вакцинд хамрагдсан иргэд хоёр дахь тунгаа хэрхэн тариулах вэ?

-Вакцинд хамрагдсан хүмүүст гар утсанд нь мессеж ирнэ. Хоёр дахь тунд хамрагдахын өмнө мэдээлэл нь ирнэ. Иймд тухайн хүний амьдрах байршлын дагуу хороо болон дүүргээс холбогдож мэдээлнэ. Хатуу хөл хорио тогтоосон ч вакцинжуулалтыг гэрийнх нь орчимд зохион байгуулах зохицуулалт хийнэ.

-Гормоны эм уудаг хүмүүс вакцин хийлгэж болох уу. Жишээ нь бамбайн дутагдлын эм уудаг хүн ХӨСҮТ-өөс асуухаар болохгүй гэсэн хариу өгсөн ч өрхийн эмнэлэг хийлгэж болно гэж байна. Энэ эргэлзээг тайлж өгнө үү?

– Гормоны эм уудаг иргэд коронавирусийн вакцин хийлгэж болно. Ингэхдээ тухайн дотоод шүүрлийн эмчдээ үзүүлсний үндсэн дээр хийлгэнэ.  Өөрөөр хэлбэл, өвчлөлийн ямар үед байгаагаас хамаарна. Вакцины анхааруулга заалтад гормон эмчилгээ болон дархлаа сэдрээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс орсон байна. Энэ хүмүүс анхааруулга заалттай буюу зөвхөн эмчийн заавраар вакцинд хамрагдах эсэхээ шийдвэрлүүлнэ гэсэн үг.

-Одоо хийгдэж байгаа вакцин хэр удаан халдвараас хамгаалах вэ. Хэрвээ зургаан сар хүртэл хугацаанд дархлаа тогтоох бол ирэх өвөл иргэдээ дахин короавирусийн эсрэг вакцинд хамруулна гэсэн үг үү?

-ДЭМБ-ын 100 гаруй орон коронавирусийн халдвар болон вакцин, мутацид орсон хувилбар зэргийг судалж байгаа. Одоо хийлгэж буй вакцинууд 6-8 сарын хугацаанд халдвараас хамгаална гэх судалгааны үр дүн бий. Гэхдээ COVID-19  нь шинээр гарч ирсэн цар тахал тул ДЭМБ-ын зөвлөмжүүд байнга өөрчлөгдөж буй. Тиймээс магадгүй ирэх аравдугаар сараас судалгааны үр дүн өөрчлөгдөх боломжтой.

-Антибиотикийн харшилтай иргэд вакцин хийлгэж болох уу?

-Харшлын сэдрэлтийн үед аливаа эм уухыг ч хориглодог. Тиймээс хэрвээ харшил нь сэдрэлтийн үе таарсан бол эмчийн заалтаар вакцинд хамрагдаж болно. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд уналт, таталт өгч байсан болон уналт, таталтын эсрэг эм ууж байсан хүмүүс вакцин хийлгэж болохгүй гэсэн вакцины эсрэг заалт бий.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна
Эрүүл мэнд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна

2022/05/20
Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол
Эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол

2022/05/16
КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй
Эрүүл мэнд

КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй

2022/05/13
Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна
Эрүүл мэнд

Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна

2022/05/13
Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна
Эрүүл мэнд

Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна

2022/05/13
Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна
Эрүүл мэнд

Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна

2022/05/11
Дараагийнх

“Өнөр бүл”, “Найрамдал” зуслангийн удирдлагууд УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх бүрэн эрхтэй юм уу А.Ариунзаяа сайд аа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev