ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Сүүлийн 24 цагт 17.000 хүнд шинжилгээ хийснээс 361 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 6693 боллоо. Мөн хугацаанд 87 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4237 боллоо.
Нийт батлагдсан тохиолдлын тоо 6693 боллоо. Мөн хугацаанд 87 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4237 боллоо.
Улаанбаатарт 319 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 5606 боллоо.
Баянхонгор аймагт 2, Архангай аймагт 12, Өвөрхангай аймагт 7, Орхон аймагт 15, Төв аймагт 4, Хөвсгөл аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт 42 тохиолдол орон нутагт бүртгэгдэж нийт батлагдсан хүний тоо 551 боллоо.
73 настай эрэгтэй Хятадын иргэн коронавирусийн халдвараар нас барлаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 6 боллоо
Одоогоор 1576 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 7, хүнд 27, хүндэвтэр 183, хөнгөн 1359 байна.