• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Пүрэв, 2-р сар 9, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Цэцийн хоёр гишүүн албажаагүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСНЫГ Цэц баталлаа

2021/03/23
: Улс төр
0
Share on FacebookShare on Twitter

“Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй” гэж Цэцийн шийдвэр гарсан мэт мэдээлэл өчигдөр орой хэвлэлүүдээр цацагдсан. Цэцийн хуралдаан гэхээсээ хуйвалдаан хэмээн нэрлэгдээд байгаа Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарын хоёр гишүүний шийдвэрлэсэн гэх энэхүү асуудалд өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба болон Ш.Цогтоо нар тус тусдаа тайлбар тодруулга өгчээ.


Цэцийн гишүүн Ш.Цогтоо urug.mn сайтад  “Шийдвэр бүр хууль ёсных. Ямар нэг хуурамч тамга тэмдэг бланк ашиглаагүй. Хуурамч сонин мэдээлэл байна. Хууль дүрэм журмаа мөрдөхгүй ажиллана гэж байхгүй. Цэцийн гишүүд хоорондоо санал зөрөлдөх байх л асуудал. Маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосон” гэсэн тодорхойгүй тайлбар өгчээ.

Харин Цэцийн албан ёсны хэвлэлийн мэдээгээр бол Цэцийн Бага суудлын хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Хуралдаан үргэлжлэх юм байна.

Энэ нь Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар бүрэн эрхээ ашиглан эцэслээгүй, албажаагүй өөрсдийн байр суурийг хэвлэл мэдээллээр тараасан гэдгийг баталгаажууллаа. Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны дэгд зааснаар Цэцийн хуралдаанаас өмнө гишүүд байр сууриа урьдчилан илэрхийлэхийг хориглодог аж. Хэрэв урьдчилан илэрхийлсэн тохиолдолд тухайн асуудалтай холбоотой Цэцийн хуралдаанд оролцох эрхгүй дүрэм журам байдаг юм байна.

Тиймээс үүсээд байгаа “Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эсэх* маргаанд Цэцийн гишүүн Ш.Цогтоо болон Ц.Нанзаддорж нар оролцох эрхгүй болж байна.

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас хэвлэлүүдэд өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь нийтлэв.      


                                  ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН БАГА СУУДЛЫН ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛНЭ         

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүний холбогдох тогтоолыг  хянан хэлэлцэж байгаа билээ.

Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн  асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл, нотлох  баримт, бусад мэдээлэлтэй танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаас хянан хэлэлцэж байгаа маргаантай холбоотой  шийдвэр гаргаагуй байна гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Төстэй нийтлэлүүд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг  эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
Улс төр

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ

2023/02/09
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа
Улс төр

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

2023/02/09
Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
Улс төр

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

2023/02/01
Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
Улс төр

Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

2023/01/27
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ
Улс төр

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

2023/01/27
Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна
Улс төр

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна

2023/01/10
Дараагийнх

Б.Дашлхүмбэ: Резидэнт эмч нар 4 төрлийн үйл ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
  • 2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
  • Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
  • Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev