• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 28, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдээс санал авна

2021/03/23
: Нийгэм
0
8
SHARES
519
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Р.Дагва Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталсан бөгөөд нэг удаа хуульд өөрчлөлт орсон байна.

Нийслэлийн эрх зүйн байдал, нийслэл, дүүргийн ИТХ, хорооны ИНХ, Засаг даргын эрх хэмжээ, бүрэн эрхийг  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний тухай хууль болон 150 гаруй хуулиар зохицуулж байна. Нийслэлд үйлчлэх эдгээр хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил байдаг. Иймээс Нийслэлийн эрх зүйн байдлыг тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хэлж байв.

Уг хууль нь таван бүлэг 23 зүйлээс бүрдэж байсныг долоон бүлэг 46 зүйлээс бүрдэхээр шинэчлэн найруулжээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр бүлэгт хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгасан бол дөрөвдүгээр бүлэгт Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зарим бүрэн эрхээ хотын Ерөнхий менежерт шилжүүлэх боломжийг бий болгосон аж.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг бусад дагалдах хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Танилцуулгын дараагаар нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн ИТХ, дүүргийн төлөөлөгчид, судлаач болон иргэдээс санал авах нь зүйтэй. Иймээс санал авах ажлын хэсэг байгуулан ажиллана” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаан энэ сарын 25-нд болно.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой
Нийгэм

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой

2022/05/27
Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ
Нийгэм

Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ

2022/05/27
Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Нийгэм

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

2022/05/27
Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна
Нийгэм

Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна

2022/05/27
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна
Нийгэм

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна

2022/05/27
М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ
Нийгэм

М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ

2022/05/26
Дараагийнх

Цэцийн хоёр гишүүн албажаагүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСНЫГ Цэц баталлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev